Талийгаач эмэгтэйг Малайзад аваачсан Ганболдын Гэрэлцэцэг гэж хэн бэ?

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 17

Эрдэм сурахаар харь орныг зорьсон Б.Энхтуяа амиа алдсан аймшигт хэрэг гарсан.  Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр  буудалд амьдардаг байсан. Буудлаасаа гараад Тhаn Tian Sen залуутай хамт амьдарч  байсан гэсэн баттай мэдээлэл бий. Энэ найз залуу гэх эрхэм нь хүний наймааны бүлэглэлүүдтэй холбоотой аж. Тиймээс  Б.Энх­туяаг хүний наймааны золиос болсон байж болзошгүй гэж ар гэрийнхэн нь хардаж буй. Бас түүнийг Монголоос Малайз руу ирэх саналыг тавьсан бүсгүйн мэдээллийг Малайзын  хууль хянал­тынхан хайж буй гэнэ. Учир нь талийгаачийн ар гэрийнхэн Монгол дахь интерполоор дамжуулан Ганболдын Гэрэлцэцэг гэдэг бүс­гүйн мэдээллийг олж өгөөч хэмээн Малайзын цагдаагийн газраас хүссэн байна.  Бидний олж авсан мэдээллээр Малайзын цагдаагийн­хан талийгаачийн цус, үс хумснаас дээж авч шинжилгээнд  өгчээ. Энэ шинжилгээний хариу нь гурван сарын дотор гардаг гэнэ. Дээрх шинжилгээний хариу гарсны дараа хэргийг хэрхэхээ цагдаагийнхан шийдэх аж. Талийгаач өөрийгөө боомилсон гэж үзвэл энэ хэргийг хаах юм байна. Хэрэв гадны нөлөөтэй гэж үзвэл мөрдөлт хийж эхлэх юм. Харин энэ хэрэгт хэнийг ч сэжиглэн шалгаа­гүй байгаа юм байна. Мөн талийгаачийн амьдардаг байсан зочид буудалд  таван  монгол эмэгтэй амьдарч биеэ үнлдэг аж. Тэгэхээр тэдний нэг нь Ганболдын Гэрэлцэцэг мөн байж ч болзошгүй юм.  Тэр эмэгтэйг яагаад хурдан барьж авахгүй байна вэ. Б.Энхтуяаг Малайзад аваачсан Ганболдын Гэрэлцэцэг гэж хэн бэ?

Н.Ганчимэг

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.70.46.199) 2025 оны 03 сарын 13

ene chin manai surguulid surdag ojin bna. zvgeerl surguulidaa yawdag Vgeerl ohinshd. yun hudlaa yum bicheed bgaan

1  |  0
zailaa(123.136.106.98) 2025 оны 03 сарын 13

Ta nar yuch medehgui bj bitgii hutsatsgaa hunii ber tord haldah huulitai shuu

1  |  0
zochin(93.218.223.208) 2025 оны 03 сарын 13

facebook-s ni uzlee, nuguu 2 iher huuhentei amidardag zan aash ni huviraad geed yariad bicheed bsan gesen ene neg iher huuhen ni bna, neeree l yanhan bh tulubtei huuhen bna daa, baigaa baidal ter zurag muragiig ni harahad ...

1  |  0
gichiig(80.137.14.184) 2025 оны 03 сарын 13

Facebook ruu ni orj uzlee Malaizad surdag nertei yanhan l yum shig bna uuriig ni zovooj alaach

1  |  0
tds(180.149.78.20) 2025 оны 03 сарын 13

ganboldiin gereltsegeg gej malasiad surdiin

1  |  0
Top