Арван ихэр ураг амьд гарч чадсангүй

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 17

Энэтхэгийн Мадха Прадеш мужийн оршин суугч 28 настай Анжу Кушава арван ихэр тээж байсан ч бүгд зулбажээ. Уг хэрэг өнгөрсөн ням гаригт гарсан бөгөөд тээгч эх 12 долоо хоногтой жирэмсэн байжээ.Түүний хувьд энэ нь анхны жирэмслэлт байсан ч эмийн зохисгүй хэрэглээнээс ийн зулбасан байна. Урьд нь ийм тохиолдол нэг бус удаа гарч байжээ. Тухайлбал, 1971 онд 35 настай итали эмэгтэй умайдаа 15 хүүхэд тээж байсан ч бас бүтэлгүйтсэнээс үр хөндүүлсэн аж.  Харин 2009 онд найман ихэр төрүүлсэн Надя Сулеман нэг төрөлтөөр ийм олон хүүхэд төрүүлсэнээр Гиннесийн номонд орж байжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(67.176.82.92) 2025 оны 03 сарын 13

umaidaa huuhed teedgiimuu

1  |  0
Top