Засгийн газар, Монголбанкнаас хамтран найман хувийн хүүтэй зээл гаргаж байгаа. Жилийн эцэс болж байгаатай холбоотой уг зээлийг түр хугацаагаар зогсоохоор болсон байна. Тодруулбал, арванхоёрдугаар сарын 25-наас нэгдүгээр сарын 15-ныг хүртэлх хугацаанд найман хувийн хүүтэй зээлийг олгохгүй болжээ. Энэ нь жилийн эцсээр арилжааны банкууд тайлан, тооцоогоо нэгтгэх хэрэгтэй болдог учраас зээлийг түр зогсоох чиглэлийг Төвбанкнаас өгсөнтэй холбоотой ажээ.

Сэтгэгдэл ( 0 )