Найз залуу нь гэгдэх этгээдийн гарт амиа алдсан бүсгүйн цогцсонд шинжилгээ хийсэн шүүх эмнэлгийн дүгнэлт өнөөдөр гарчээ. Хамгийн хачирхалтай нь талийгаач бүсгүй хөнгөн гэмтэлтэй, элэгний хорт хавдартай байсан гэж энэ дүгнэлтэд бичсэн байна.
Хэдийгээр шүүх эмнэлэг үхлийн шалтгаан хорт хавдар, эсвэл зодуурын алинтай нь холбоотойг эцэслэн тогтоогоогүй байгаа ч Г.Алтанхүү гэгч ялаас мултарч магадгүй болох нь. Уг хэргийг үйлдсэн Г.Алтанхүүг Ганц худагт хорьж байгаа, одоо ар гэрийнхэн нь түүнийг батлан даалтаар гаргаж авахаар ярьж хөөцөлдөж байгаа гэсэн.
Шүүх эмнэлгийн дүгнэлтийн хувьд өнгөрсөн долоо хоногт гарах байсан ч хойшлогдсоор өнөөдрийг хүрсэн юм. Гэтэл өнөөдөр шүүх эмнэлгийн дүгнэлт эхний байдлаар гарсан нь энэ. Гол нь энэ хэрэг гарсны дараа “21 настай эмэгтэй гэмтлийн эмнэлэгт хүргэгдэж очихдоо таван цул эрхтэн нь бяцарсан байсан аж. Ийм хүнд гэмтэлтэй зодуулсан хүн манайд ирлээ гэж сандарсан эмч нар анх цагдаагийн байгууллагад мэдэгдэж байсан” гэж хэвлэлээр шуугисан ба цагдаагийнхан ч энэ талаар тодорхой мэдээлэл өгөөгүй.
Ингээд 21-хэн настай бүсгүй элэгний хорт хавдартай байсан болж таарсан ба найз залуу нь хөнгөхөн шиг гар хүрээд авсан, яагаад үхсэн нь одоогоор тодорхойгүй боллоо. Гэхдээ Г.Алтанхүүгийн зан авир, хэрцгий араншингийн талаар урьд нь түүнтэй үерхэж, хамт амьдарч байсан бүсгүйчүүд баталж байгаа. Тиймээс энэ хэрэг хэрхэн үргэлжилж буйг тухай бүрт нь сурвалжлан хүргэх болно.
Н.Ганчимэг

Сэтгэгдэл ( 7 )
muu erchuud l busguychuuded gar khurch er byaraa gargadag yum . zasaatai chawgantsuud
Хэрэв энэ хэргийн талаар та нар шийдэж чадахгүй бол Би алаад өгөх үү. Би түүнийг алах юм бол ял шийтгэл оногдуулахгүй байлгүйдээ
ene muu golog oodlohgui de shuuh shiidej chadahgui bol burhan shiitgeh bailguide
Vnen gej bnu? Yun hawdar we. Vxtelee zoduulaad vxsen hvniig yu yariad bga yum be.. ter novshiig alax l heregtei sh dee. Shvvx emneleg n dandaa ariin haalganii humuus bga yumuu haashaa yum.
Iimerhuu yumnuud ih l bgaa. Dahiad neg enegtei setgel sanaa bolon bieree hohirih ni dee. Muu aluurchin novsh. Uhliin deedeer uheesei. Harahaar durgui hurch bn
Vhsenii hohi gedeg l boloh ym b.da ene muu aluurchin amid yavah erhtei , ter ohin amid yavah erhgvi ymu haashaa ym ene muu aluurching ingej davraaj bologvi de
Үхсэний хохь болгох гээд улайран, амиа авч гарах гээд бас л юм атгуулж эхэлж дээ эмч домч хуульчид хэдэн халтар цааснаас гэмтэнтэй нэгдэж гэмтэн болохоо болиоч дээ та нарын охиныг ингэсэн байвал яах вэ харьцуулж бодоод хүн чанар гаргаачээ алуурчинг чөлөөлж дахин эмэгтэйн хувь заяагаар тоглуулах нь уу, зодсон нь үнэн юм чинь наад яргачингаа цаазал