Майкл Жексоны бага хүү ”Попын хаан” болно

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 17

Попын хаан Майкл Жексоны бага хүү Бланкет аавынхаа шийрийг хатаасан супер од болох гэнэ. Бланкетийг дэлхийд алдартай дуучин болоход өвөө Жо Жексон нь зааж, сургах аж. Өдгөө 75 настай Жо Жексон ач хүүгээ дараагийн “Попын хаан” болох чадвартай хэмээн харж буй гэнэ. Энэ тухай тэрээр одоо бүтээгдэж буй  Майкл Жексоны хүүхдүүдийн тухай баримтат киноны зураг авалтын үеэр ярьсан байна. Ах, эгч хоёроо бодвол аавтайгаа илүү төстэй Бланкет ийнхүү өвөөгийнхөө дэмжлэгтэйгээр урлагт хөл тавих нээ. Майклын бага хүү Бланкет өдгөө 11 настай бол ах Принс нь 16, эгч Парис нь 15 настай аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top