Сурагчид энэ сарын 21-нээс амарч эхэлнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 15

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хоёрдугаар улирлын амралтад өөрчлөлт орууллаа. Учир нь Боловсрол, шинжлэх ухааны яамнаас энэ шийдвэрийг гаргасан бөгөөд цаг уурын нөхцөл байдлаас болж сурагчдын амралтыг хугацаанаас нь урагшлуулж амрааж байгаа аж. Тодруулбал, хүйтний эрч чангарч, ханиад томуу ихэсдэг цагаар амраах шийдвэр гаргажээ. Ингэхдээ нийслэл болон хөдөө орон нутгийн сурагчид харилцан адилгүй амрах юм байна. Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг сургуулийн бага ангийнхан энэ сарын  21-нээс таван долоо хоног амрах бол дунд ангийнхан ирэх сарын 4-нөөс гурван долоо хоног амрах юм байна. Харин ахлах ангийнхан ирэх сарын 11-26-ныг хүртэл амрах хуваарь гарчээ. Тэгвэл хөдөөний сургуулиуд бага ангийнхан ирэх сарын 11-нээс дөрвөн долоо хоног, дунд ангийнхан ирэх сарын 25-наас хоёр долоо хоног амрах аж. Тэгвэл ахлах ангийнхныг  ирэх сарын 1-нээс хоёрдугаар сарын 9-ний хооронд   амраахаар болжээ. Ийнхүү амралтын хуваарьт өөрчлөлт орсон нь сурагчдын хичээлийн хөтөлбөр болоод багш нарын цалин хөлст ямар ч нөлөө үзүүлэхгүй бөгөөд улсын хэмжээнд ирэх оны зургадугаар сарын 1-н гэхэд бүх сургууль зуныхаа амралтын хуваарьт шилжих гэнэ.

Харин гуравдугаар улирлын амралтаар  бүх сурагчидыг  2014 оны гуравдугаар сарын 29-нөөс дөрөвдүгээр сарын 13-ныг дуустал хоёр долоо хоног амрахаар тогтжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top