Мянган оюутны байр маргааш бүртгэж эхэлнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 15

Мянган оюутны байранд бүрэн засвар хийж "Оюутны өргөө" цогцолбор болгож байгаа. Тэгвэл маргаашнаас байранд амьдрах оюутнуудаа бүртгэж эхлэх юм байна. Тус байрыг өнгөрсөн есдүгээр сард ашиглалтад оруулах байсан ч засвар бүрэн хийж дуусаагүй гэх шалтгаанаар ийн хойшлоод байсан юм. Мөн дотуур байрны дотоод засал чимэглэл, тавилганы санхүүжилт орж ирээгүй хэмээн ажлын явц удааширсан билээ.  Тус байранд орох хүсэлтэй олон оюутан бий. Байранд хамрагдаж чадаагүй улмаас тэдгээр залуус нийтийн байр, айлын хажуу өрөө зэрэг өндөр өртөгтэй хөлсний байраар өдөр хоногийг өнгөрөөж ирсэн. Харин маргаашнаас эдгээр оюутнууд Мянган оюутны байрандаа бүртгүүлж болох юм байна. Ингэхдээ оюутнууд бүртгүүлэхдээ дөрвөн ширхэг цээж зураг, сургуулийн тодорхойлолт, өргөдөл, цахим үнэмлэхтэйгээ ирэх ёстой юм байна. Харин өмнө нь МОХ-нд оюутнаа оруулах хүсэлтээ ирүүлсэн сургуулиудын хяналтын тооны дагуу оюутнуудыг оруулах аж. МОХ руу оюутан оруулах хүсэлт ирүүлээгүй сургуулийн оюутан одоогийн байдлаар тус байранд орох боломжгүй гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top