Гишүүдийн ирцийг хурууны хээгээр бүртгэнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 14

Ард түмний төлөөлөл болж парламентад суусан гишүүд сүүлийн үед чуулганы нэгдсэн хуралдаан болоод байнгын хороодын хуралдаанд суухгүй байгаагаас ирц бүрдэхгүй шалтгаанаар хойшлогдох болсон. Ихэнх УИХ-ын гишүүдийн хувьд картаа уншуулчихаад өрөөндөө очоод суучихдаг. Түүнийг эзгүйд нэг нь өмнөөс кноп дардаг. Тиймээс өнгөрсөн хугацаанд ирцийг хурууны хээгээр бүртгэдэг болох хэрэгтэйг зарим гишүүд сануулж байсан.

Тэгвэл өчигдрийн чуулганы хуралдааны үеэр УИХ-ын дарга З.Энхболд "Ирэх долоо хоногоос гишүүдийн ирцийг хурууны хээгээр бүртгэнэ. Ингэхдээ гишүүд миний дэргэдээс ирж картаа авч, ирцээ бүртгүүлээд тэр дарааллаараа үг хэлж, асуулт асуудаг болно" гэдгийг чуулганы танхимд сууж буй гишүүдэд анхааруулсан билээ

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin (211.229.210.6) 2025 оны 03 сарын 13

Yana daa gishvvdmeni . Uls ornii ireedvig gartaa atgaltsaj bgaa hvmvvs ingej too tolhoigoo neg bvrchlen tooluulah gej dee ... chuulganii huraldaand suuh chini ta nariin ajil vvrgiin hubiariin 1 t bivhigdeh ajil bish gej vv .... yana daa ...

1  |  0
Top