Төрийн тахилгатай Бурхан Халдун уулыг алсаас ажиглах цэг байгуулахаар судалгааны ажил нь хийгдээд дуусчээ. Ерөнхий зураг төсөл, эдийн засгийн тооцоо судалгааны төлөвлөгөөт ажил гарчихсан бөгөөд 2014 онд хэрэгжиж эхлэх юм байна. Энэхүү ажлыг АЖҮТ-өөс хэрэгжүүлж байгаа аж. Мөн тус төв аялал жуулчлалын бүсүүдэд хийгдэх замын дагуух ая тухын орчны тохижилтын зураг төслийг энэ ондоо хийж дуусах юм байна. Засгийн газрын тогтоол шийдвэр батлагдчихвал бүтээн байгуулалтын ажилдаа ороход бэлэн болжээ. Үүнд тус газрынхан их ач холбогдол өгч, гадаадын улсуудын туршлагыг судалсан аж. Энэ сарын 14-ний өдөр гэхэд эхний байдлаар эскиз зургийг бэлэн болгож, Засгийн газрын хуралдаанаар уг асуудлыг оруулахаар төлөвлөөд байгаа юм байна.

Сэтгэгдэл ( 0 )