МУИС-ийн удирдлагууд боловсон маягийн луйвар хийгээд дадчихсан гэхэд болохоор байна. Хандивын анги гэж нээчихээд элсэхийг хүсэгчдэд зөвхөн мөнгөний босго тавьж, оруулдаг асуудал хууль хяналтын байгууллагынхны анхааралд орсон нь дөнгөж өнгөрсөн жил. Гэхдээ зөвхөн МУИС гэлтгүй зарим их дээд сургуулиуд Хандивын гэх тодотголтой мөнгөний ангиуддаа 1.5-5 сая төгрөгөөр бүр үүнээс ч илүү хэмжээний мөнгөөр оюутан элсүүлээд чамгүй хугацаа өнгөрч байгаа. Тэгээд зогсохгүй төрийн өмчит гэх тодотголтой сургуулиуд ийм маягаар банкинд төвлөрүүлсэн мөнгөө хараа хяналтгүйгээр зарцуулах явдал элбэг байдаг нь МУИС-ийн жишээн дээрээс харагдаж байгаа юм. Тус сургууль хандиваар элсэгчтэй гэрээ хийхдээ “МУИС-д хандиваар элсүүлэх журам”-ыг үндэслэн харилцан тохиролцдог ч энэхүү журам нь хүчин төгөлдөр бус, МУИС-ийг хөгжүүлэх санд төвлөрсөн хандивын мөнгийг сургуулийнхаа ойн арга хэмжээ зэрэгт дур зоргоороо зарцуулж Авлигын эсрэг хуулийг зөрчсөн нь тогтоогдсон байдаг юм.
Гол нь хандивын анги гээчийг даган гарч ирэх болсон нэг томоохон сөрөг асуудал бол жинхэнэ өөрийнхөө толгойгоор, сурч мэдсэнээрээ шалгалтад тэнцээд, шаардлага хангасан оноог нь авч чадсан элсэгчдийг сургуулийн зүгээс хяхаж, хавчин сургуульгүй үлдээх гэсэн бодлогын чанартай үйл ажиллагаа явагдаж байна. Үүнийг МУИС-ийн жишээн дээр тулгуурлан өгүүлье.
Конкурс өгөөд өндөр оноогоо аваад, авах хүүхдийнх нь тооны жагсаалтын эхний 20, 30 дотор нэр нь бичигдчихсэн элсэгчдэд жилийн чөлөө олгох бичгийг МУИС-ийн албаны нөхдүүд хийгээд сууж байгаа нь анхаарал татсан асуудал юм. Тэд сургуульд нь элсэн орж байгаа оюутнуудад жилийн чөлөө олгох гээд байгаа үндсэн шалтгаанаа оюутан өөрөө тухайн хичээлийн жилд үзэх хичээл болон хичээлийнхээ цаг, хугацааг сонгож, сургуультайгаа албан ёсоор тохиролцоогүйн улмаас хичээллэх ангигүй үлдсэнтэй холбоотой хэмээн тайлбарлаж байгаа аж. Уг нь тухайн сургууль 1 жил элсүүлэх оюутныхаа тоог өмнө нь тодорхой болгоод, багш, мэргэжилтнүүд, анги танхимынхаа хүчин чадлыг ч тооцчихсон байх учиртай. Тэгээд ч сургуульд элсэх элсэгчдийн жагсаалтад албан ёсоор багтсан оюутанд суух сандал, хичээл заалгах багш хүрэлцэх л учиртай.
Гэтэл МУИС-ийн зүгээс байр сууриа илэрхийлэхдээ 25 оюутантай ангийг анги дүүргэлт болчихсон гэж байгаа бөгөөд нэмж оюутан элсүүлэхгүй гэх зүйлийг ярьж байгаа. Тэгсэн мөртлөө эхэнд өгүүлсэнчлэн хандивын ангидаа мөнгөөр оюутан авахдаа 30, 40 гаруй оюутантай ангийг бүрдүүлж байгаа нь нууц биш. Тэгэхээр МУИС-ийн тухайд мөнгөөр оюутан элсүүлж, төлбөрөөс гадна мөнгө төвлөрүүлэхдээ илүү анхаарч, жинхэнэ толгойгоороо сургуульд орсон хүүхдүүдийг гадуурхаад байгаа нь тодорхой байгаа юм.
Өдгөө ийм шалтгаанаар гадуурхагдан, жилийн чөлөөний хуудас аваад гэртээ харьж мэдэхээр байгаа нэгэн элсэгчийн хэлж буйгаар хичээл болон хичээлийн цагаа сонгох асуудлаар наймдугаар сарын 31-нд сургуульд хандахад хэдийнээ тэр элсэгчид боломж байхгүй болсон байсан гэнэ. Тэрээр шалгалтдаа 700 оноо буюу хангалттай оноо авсан нэгэн ч, ийм асуудалтай нүүр тулжээ. Ер нь ийм байдалд орсон цөөнгүй оюутан байгаа бөгөөд зарим нь асуудлаа арай найштайгаар шийдвэрлэж, хичээлдээ сууж эхлэхээр болоход сургуулиас нь кредитийн мөнгө нэхэж байгаа гэнэ. Гэхдээ бүр мөнгөний хэмжээг нэмж нэхэж байгаа гэлээ. Учир нь сургуулийн албан ёсны бичиг дээр нь 1 кредитийг 49 900 төгрөг гэж бичсэн мөртлөө дээрээс нь дарж балаар 56 900 төгрөг гэж биччихсэн байгаа аж.
Ер нь бол МУИС-тай холбоотой мөнгө төгрөг авлигатай холбоотой асуудал их байна. Тухайлбал, ажилтнуудынхаа хүүхдийг сургуульдаа элсүүлэхдээ босго онооноос дээш дүнтэй бол нэмэлт төлбөргүйгээр, доош дүнтэй бол нэмэлт элсэлтийн доод төлбөр авахаар зохицуулалт хийчихсэн байдаг нь мөн л хууль зөрчсөн явдал юм. Түүнчлэн Авлигатай тэмцэх газраас БШУ-ы сайд Л.Гантөмөрт МУИС-ийн удирдлагад арга хэмжээ авч, хариу мэдэгдэх тухай албан бичгийг өнгөрсөн жил хүргүүлж байсан. Харин Л.Гантөмөр сайд хариуцлага тооцож дийлээгүй нь тодорхой байгаа. Учир нь өмнө нь тус сургуулийн захирлын суудлыг түр орлож байсан А.Галтбаяр энэ жил МУИС-ийн захирлын суудалд хэл ам дагуулан байж суугаад байгаа. Сургуулийнх нь багш нар түүнийг захирлын суудалд тохирохгүй бөгөөд ашиг сонирхлын зөрчилтэй гэсэн үндэслэлээр ТАЗ болон АТГ-т хандаад байгаа гэх мэдээлэл байсан ч, талууд тогоон дотроо тохиролцсон байж болзошгүй талаар ч яригдаж байна. Ер нь бол А.Галтбаяр нь захирлын сонгон шалгаруулалтад заасан таваас дээш жил удирдах албан тушаал хашсан байна гэсэн шаардлагыг хангаагүй юм билээ. Тэрээр МИУС- ийн хүрээлэнгийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга гэсэн албан тушаалд дөрвөн жил ажилласан. Гэхдээ 2008 оны дөрөвдүгээр сарын 1-нээс арваннэгдүгээр сарын 1 хүртэлх хугацаанд тус албанд ажиллаагүй бөгөөд үүнийг Боловсрол шинжлэх ухааны яам харгалзаж үзээгүй өнгөрөөжээ.
Тэгэхээр удирдлагынх нь томилгооны будилаан халуун хэвээрээ байгаа тус сургууль хөрөнгө мөнгөний асуудалд хэт орооцолдож, олон оюутны эрх ашгаар тоглож байгаа асуудлыг анхаарахгүй өнгөрч боломгүй байна. МУИС-ийн хэдэн багш нар нь бие биенээсээ бичгийн цаас гуйж, принтерээ дундаа хэрэглэж байна гэж үгээ бараад байдаг. Гэтэл удирдлагууд нь болохоор ийнхүү өч төчнөөн саяар мөнгө олоод байдаг. Тэрийгээ тэгээд сургуулийнхаа хөгжилд зарцуулдаггүй гээд үзэхээр үнэхээр энэ асуудлыг АТГ-аас шалгасан шиг шалгамаар байна. Авлига гэдэг нь том л юм байдаг гэсэн явцуу хандлагаа халж, олон мянган хүний, цаашлаад монголын боловсролын тогтолцооны эрүүл саруул байдалтай шууд хамаатай энэ авлигын сүлжээний асуудлыг шалгах нь зүй ёсны хэрэг биш гэж үү?
Б.Итгэлт
Сэтгэгдэл ( 12 )
muisiin dergedeh sang ATG gazar yagaad shalgadaggui yum boloo?
хуучин удирдлагууд нь атг-д шалгагдаад эхэлсэн байх шүү дөнгөж ажлаа авсан хүний талаар худал үнэн юм бичээд яах вэ дээ цаг хугацаа харуулна биз
Huuramch diplom uildverlej 1 say tugruguur zarj,2008-2010 ond MANiig tur barij bhad odoo hurtel { tsetserlegiin bagsh,horoonii darga,s.u.h iin darga} aar ajillaj bgaa heseg humuus baisaar baihiimaa...
захирал болж амжаагүй шахуу хэл үгэнд орооцолдоод эхэлдэг нь тоогүй
galtbayar bishee tsagaach gej bagsh l bugdiig ni meddeg um bna lee shdeter huuhnii uzeg ni haahsaa hudlunu teruugeer l shiiddeg um bna lee
шалга шалга, шалгахад илүүдэхгүй МУИС-ийн их олон хуваарь үлдсэн дээр ямар ч шалгуургүй хүүхдүүд захирлуудынцохо лтоор нөхөж элсүүлсэн тэр хүмүүсээс хандив өгсөн эсэх талаар нэргүй асуулга авахад л хангалттай, авсан аваагүй нь илэрнэ.
юун ч ор үндэслэлгүй юм бичдийн манай хүүхэд энэ жил элссэн угаасаа л томилолт гардахдаа 19-22 ны хооронд бүртгүүлнэ гээд заачихсан байсаншдэ энэ хүүхэд 31-нд очсон гэхээр өөрөө л хариуцлаггүй байна хичээл сонголтоо аль эрт хийчихсэн тэр кридетийн мөнгө ч гэсэн 56900 л байсаншдэ юун ч худалч юм балаар дарчихсан нтр ч гэх шиг өөрөө ямар ч хариуцлаггүй л хүүхэд байна
Hun buriin hiideg l naimaa. Battulga ter zergiin naimaachid zunduu bsan. Battulga jaahan munguu abilga heel hahuuliruu huuli bus naimaaruu oruulsnaaraa iluu. Ulsaa hund ued hamgiin gol gol ashigtai gazruudiig luivar avilgaliin argaar avsan hun. Mongol ulsiin ediin zasag ba uniin usult urgun heregleenii baraa bugd Battulga luivarchingiin gart orson. Zahiin jisheeg durdiya; mongoliin mah delhiid bhgui undur hanshtai bna. Amerikt uhriin mah :2,80$ solongost 6000wonn fransed 1,50€ ... Mongold 10000 bn. Mongol mal aj ahuin oron , ulsaas mah beltgel, mahnii nuuts, export ...zeregt turuus asar olon terbumiig gargadagch ene ni Battulga iin garaar 100% orood alga boldog. Mahnii une 3000 tugrugt baih bolomjtoig battulga huviin uuriin biznesiig demjih chigleleer usgusun. Huduu oron nutgaas mah beltgeld heden terbumaar mah beltgeed hed ni tsever zartsuuldagiig ta bugd medeh uu. Neg aimag jishee ni Dornodot 20 terbumiig tusuvludug ch mah beltgeliig hariutsaj yavaa erhem Battulgiin gariin hun ter ni 6-8 iig butsaaj belneer avchrah uuregtei. Namar ni malaa tushaagaad tailan tootsoo hiihed yag tulj bhaar hiilgedeg. Ene ni yu heleed bna ve geheer bidnii hyamd ideh mahiig ene hun usguj bga tsever luivriin arga. Huduunii jijig chenjuud bol ednii huld chiregdsen unuu margaashiin talhnii mungu huutei banknii zeeldee taarsan humuus. Battulga bol ulsiin pond bolon ulsaas belen mungu shuud avdag bolon huugui asar olon terbumiig huviin biznestee ergelduuldeg luivarchin. Odoo uuriin gariin luivarchidaa mungu iduulj ulmaar tednee daramt shahaltand oruulj aimag sum duureg hotod uls turjuulj demjij gargaj hezeech unahaargui huchirheg bolson. Ih mungu hurungu erh medel alban tushaald hurgedgiig Battulga ba tuunii toiron hureelegch ard tumnee shulan muljigchid bidnii nuden deer haruulj chadlaa. Hun alah enuuhendzahialgaar olon ch saihan ers Battulgiin gart yavsan daa. Tur zasgiin said darga nar ihenh ni Battulgiin daramt shaltand bna daa. Ard tumen mini nudee nee.