Авто зогсоолын тоог нэмнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 04

8-р сарын сүүл сүеэс эхлэн нийслэлийн авто замын хөдөлгөөний ачаалал ихэсч, зах, худалдааны төвүүдийг тойрсон хөдөлгөөний түгжрэл ихэсдэг. Мөн  орон нутгаас нийслэлийг чиглэсэн хөдөлгөөн ч мэдэгдэхүйц нэмэгддэг. 

Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг түгжрэл саатлыг бууруулах зорилгоор Улаанбаатар хотын зам барилга, засвар өргөтгөлийн ажлын хүрээнд зарим зам уулзварыг өргөтгөх, шинэчлэх, Замын хөдөлгөөн зохион байгуулалтад өөрчлөлт оруулах, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх, авто зогсоолын байршил, тоог нэмэгдүүлэх, Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын үйл ажиллагаатай холбоотой хөдөлгөөний түгжрэл саатлыг бууруулах, ажилчдын болон сурагчдын автобусны асуудлыг цогцоор нь шийдвэрлэхийг зорьж байна. 

Ажлын хэсгийг нийслэлийн Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр ахалж байгаа бөгөөд Захирагчийн ажлын алба, нийслэлийн Цагдаагийн газар, Замын Цагдаагийн газар, Замын Хөдөлгөөний Удирдлагын төв, нийслэлийн Автозамын газар, Нийтийн тээврийн газар, Өмчийн харилцааны газар, Хот тохижилтийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Боловсролын газрууд тус тусын үүргийн дагуу хамтран ажиллаж байгаа юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top