Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолтой холбогдуулан УИХ-ын дарга З.Энхболд хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулах тухай захирамж гаргасан. Тэгвэл яг одоо Монгол улсын Ерөнхийлөгчид улиран сонгогдоод байгаа Ц.Элбэгдоржийн тангараг өргөх ёслолд зориулсан хүндэтгэлийн хуралдаан эхэлж байна. Дөнгөж сая гишүүд болон УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нар Төрийн ордны зүүн урд голын хаалгаар гарч схемд заагдсан суудлаа эзэллээ. УИХ-ын дарга гишүүдийн ирцийг мэдээлж, Ерөнхийлөгчийг урин УИХ-ын хүндэтгэлийн хуралдааныг албан ёсоор эхлүүлж байна. Өнөөдөр гишүүдийн ирц 90.7 хувьтай байна.
Ерөнхийлөгчийн 26 үгтэй тангарагаа уншиж, тангарагаа өргөлөө. Түүний дараа Ерөнхий сайд асан Бямбасүрэн гуай үг хэлсэн бол одоо Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлж байна.

Сэтгэгдэл ( 0 )