Ерөнхий сайдыг молигодох гээд баригдав

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 09

Хүй долоон худагт Үндэсний их баяр наадмын хурдан морьдын уралдааныг зохион байгуулдаг болсоор найман жил болж байгаа ч наадамчин олны ая тухтай, эрүүл, аюулгүй байдлыг хангасан орчин бүрдэж чадаагүй байсан юм. Наадамчдыг ая тухтай, эрүүл аюулгүй наадамлах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс энэ жил 40 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт гарган, Хүй долоон худгийг “Монгол наадам” цогцолбор болгохоор хийж эхэлсэн ажлын явцтай Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрсөн долоо хоногт танилцсан юм.

Эхний томоохон бүтээн байгуулалт болох “361”-ийн төмөр замын гармаас Хүй долоон худаг хүртэлх 8.5 километр автозамын ажил бүрэн дууссан хэдий ч зарим газраа шахалт муу төдийгүй цоорхой байжээ. Наадмын бэлтгэл, бүтээн байгуулалтын ажилтай газар дээр нь танилцаж, биеэрээ ирж  шалгадаг Ерөнхий сайдын чамбай занг мэдэхгүй нөхдүүд молигодох гээд чадалгүй баригдсан нь энэ. Амташсан хэрээ 13 дахина гэгчээр хариуцлага ярьдаггүй өмнөх Засгийн газрын үед халтуурдаад л өнгөрчихсөн байсных нь гор гарч газар дээрээ баригдсан нөхдүүд алдаагаа засч залруулахаар ажиллаж байгаа гэнэ лээ. Бүтээн байгуулалт ид өрнөж буй Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн замын чанарт бас шинэчлэл хийж буй нь үүнээс харагдаж байгаа юм.


Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
a(103.11.195.163) 2025 оны 03 сарын 13

amjilt

1  |  0
зочин(202.126.89.213) 2025 оны 03 сарын 13

Таныг ингэж ажиллаж байгаад чинь бид нар их талархаж байгаа шүү.

1  |  0
зочин(202.126.89.213) 2025 оны 03 сарын 13

Их баярлалаа Ерөнхий сайдаа

1  |  0
Улаан(202.70.45.237) 2025 оны 03 сарын 13

Элдсэн гурил шиг нимгэхэн зам байна даа.

1  |  0
OCHIR(122.201.18.40) 2025 оны 03 сарын 13

SAIN BNA SAIDAA AMJILT

1  |  0
OCHIR(122.201.18.135) 2025 оны 03 сарын 13

SAIN BNA AMJILT BNA SAIDAA

1  |  0
irgen(112.72.12.146) 2025 оны 03 сарын 13

amjilt husiii. ene ercheeree baigaarai said aa! busaddaa uusaad zamharch l bolohgui shuu.....

1  |  0
уншигч(122.201.18.32) 2025 оны 03 сарын 13

Хатаад удалгүй амархан хагардаг х у ж аа цемент бна ш дээ Е/С ажлаа сайн хийж бна

1  |  0
уншигч(122.201.18.40) 2025 оны 03 сарын 13

Хатаад удалгүй амархан хагардаг**********це мент бна ш дээ Е/С ажлаа сайн хийж бна

1  |  0
Top