Леонардо да Винчи цаг үеээсээ хол тасарсан зохион бүтээгч бөгөөд түүний зохион бүтээлтийн санаануудын цорын ганц нь түүнийг амьд ахуйд нь хэрэгжиж бусад бүтээлүүд нь хэдэн зууны дараа л амьдралд хэрэгжжээ. Түүний «Codex Atlanticus» бүтээлдээ Гар бууны дугуйт замган түгжээний бүтэцийг схемчлэн харуулсан нь түүнийг амьд ахуйд нь нийтийн хүртээл болсон цорын ганц зохион бүтээлт билээ. Өнөө цагт энэ зохион бүтээлтийг тамхины асаагуурт хэрэглэж байгаа билээ.
Леонардо да Винчи 1483 онд өндрөөс буух шүхэр парашют, хоёр линзтэй телескоп, армид зориулсан хөнгөн угсардаг гүүр, гэрэлтүүлэгч Профектор, катапульт буюу чулуу дүүгэрдэгч машин төдийгрүй ирээдүйд хэрэгжих олон зоримог техникийн шийдэлийг дэвшүүлсэн билээ.
Хэдийгээр унадаг дугуйг 1817 онд зохион бүтээсэн хэмээн үздэг боловч түүнээс ч өмнө Леонардо да Винчи өөрийн шавь Жакамо Капроттийн хамт хоёр дугуйтай, гинжин дамжуулагч бүхий дугуйг бүтээсэн тухай тэмдэглэл байдаг байна.
Италийн Ром хотын нисэх онгоцны Фьимичино буудал дээр Леонардо да Винчийд дэлхийд анхны нисэх загварыг зохион бүтээсэн гавьяаг хүндэтгэн гэрэлт хөшөө сүндэрлэн босгожээ.
М.Мишээл

Сэтгэгдэл ( 6 )
шүхэр бүтээж байж онгоц бүтээнэ штээ.Ринчен гуайн ”шүхэрчин Буньяа” гээд гоё өгүүллэг багадаа уншсан юм байна

шүхэрч Бунъяа гэхээр шүхэр бүтээсэн хүний тухай л яригдах байлгүй дээ.Энэ чинь онгоц бүтээсэн хэн нэгний тухай л яриад байх шиг байна.
Мөнхбат бичсэн бол шүхэрчин Бунья гээд их бичих байсандаа