Махны үнэ буурахгүй нь

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 25

Нөөцийн мах худалдаанд гараад байгаа ч махны үнэ буурахгүй байна гэж гомдоллох иргэд цөөнгүй байгаа юм. Хямд гээд ястайг нь биш цулыг нь авах сонирхолтой иргэдийн хувьд ингэж хэлэхээс ч аргагүй юм. Учир нь махны үнэ өсөлттэй байгаа. 3-р сарын 20-ны байдлаар өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад үхрийн махны үнэ 2.1-4.4 хувь, хонины ястай махны үнэ 3.1 хувь, адууны махны үнэ 4.3 хувиар өссөн байна. Харин  ямааны махны үнэ 1.4 хувиар буурчээ. Махны үнийг өмнөх 7 хоногийн дундаж үнэтэй харьцуулахад үхрийн махны үнэ 0.2-0.8 хувь, хонины ястай махны үнэ 1.1 хувь, адууны махны үнэ 0.8 хувиар өссөн бол, ямааны махны үнэ 1.7 хувиар буурсан байв  3-р сарын 20-ны байдлаар 1 кг хонины /ястай/ махны үнэ дунджаар 7800 төгрөг, хонины цул мах 7750 төгрөг, үхрийн /ястай/ мах 8500 төгрөг, үхрийн цул мах 9543 төгрөг, ямааны мах 5833 төгрөг, адууны мах 6450 төгрөгийн үнэтэй байв.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
anonymous(121.163.56.126) 2013 оны 03 сарын 25

Mongold amidrahad berh bgaa yum bna. Bi Solongost honinii targan havirga 7500 wonoor avch iddeg Mongol Solongosiin ts**ingiin zoroo yamar bilee

0  |  0
ddd(203.91.112.12) 2013 оны 03 сарын 25

тэдээс дээш м****тай айлаас авах татварийг нэмэх хэрэгтэй манайх эсрэгээрээ м****чин нэртэй шимэгчдэд нь өгөөд байх юм одоо жийпээр м****аа хариулж байна

0  |  0
Top