“Фортуна”-гийн зөвлөгч охин

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 05

 

Эдийн засгийн хөгжлийн яамны сайд “Фортуна” Н.Батбаяр том охиныхоо зөвлөгөөг хамгийн их сонсдог гэнэ. Уг нь эрхэм сайд маань  “Төрийн үйл хэргээс хол байх нь эмэгтэйчүүдэд өлзийтэй” гэх маягийн юм ярьдаг ч, төрийн үйл хэрэгт зүтгэхдээ охинтойгоо зөвлөлдөөд сурчихсан аж. Түүний охин Б.Жаргалан Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны 228 гишүүний нэг бөгөөд аавтайгаа хамтдаа Архангай аймгаа төлөөлөн ҮЗХ-д сууж байгаа.  Америкийн топ 10 сургуулийн нэг Нью-Йорк дахь Колумбын их сургуульд суралцан төгссөн тэрээр аавдаа туслан, Гэнэтийн ашгийн татварын тухай хуулийн судалгааны шинж чанартай зүйлүүд дээр ажиллаж, хуулийнх нь танилцуулгыг бичиж байсан аж. Харин тэрхүү Гэнэтийн ашгийн татварын тухай хууль нь  монголын алтны салбарыг унагаасан гэх муу нэрийг зүүх болсон билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top