“Бенз” Юдэг голд осолдохоо шахав

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 05

 

Хэнтий аймгийн Цэнхэр мандал суманд  Юдэг голын мөс цөмөрч автомашин суусан байна гэсэн дуудлагыг иргэн өгснөөр, Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид  очжээ. Аврагчдыг очиход  “Бенз” загварын дунд оврын ачааны автомашин голын мөс цөмөрч суусан байсныг татаж гарган аюулгүй болгосон байна.

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Найрамдал олон улсын хүүхдийн зуслан руу явах замд Хаадын өргөө амралтын газрын ойролцоо автомашин цасанд суусан байна гэсэн мэдээллийг 22:50 цагт ирүүлснээр нийслэлийн Аврах салбарын аврах бүлэг дуудлагаар ажиллаж “Стана”  автомашин цасанд суусан байсныг татаж гаргасан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top