Энэ сарын гуравны өдөр ЦЕГ-ын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн тусгай дугаарын 102 дугаарын утсанд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас 4006 удаа холбогдсоноос, гэмт хэрэг зөрчлийн 1147, зам тээврийн ослын 141 мэдээлэл шалгахад, гэмт хэргийн шинжтэй 37 үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна. Үүнд, бусдын биед гэмтэл учруулах 4, бусдын эд хөрөнгийг хулгайлах 14, булаах 1, дээрэмдэх 2, залилан 1, танхайрах 5, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг хэрэг 5 бүртгэгдэж 5 хүн гэмтэж, осол 31 бүртгэгдсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )