Иргэний үүргээ биелүүлэхгүй бол 5-50 мянган төгрөгөөр торгуулна

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 05

Нийслэлийн хэмжээнд цэргийн үүрэгтэн болон бэлтгэл офицеруудын тоо бүртгэл өчигдрөөс эхлэн явагдаж байгаа. Тоо бүртгэл нь энэ сарын 21-ний даваа гарагт дуусгавар болох юм. Бүртгэлийн ажлыг нийслэлийн Засаг дарга үүрэг болгосны дагуу Засаг захиргааны анхан шатны нэгж хороонд төвлөрүүлэн зохион байгуулахаас гадна иргэдэд хүндрэл учруулахгүйгээр “Хорооны цэргийн тоо бүртгэлийн мэдээллийн сан”-г ашиглан явуулж байгаа юм. Тиймээс 18-60 насны эрчүүд цэргийн үүрэгтний үнэмлэхтэйгээ харъяа хороон дээрээ очиж бүртгүүлнэ. Харин иргэний үүргээ ухамсарлаж бүртгүүлээгүй тохиолдолд 5-50 мянган төгрөгийн торгууль ногдуулах аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top