Үндэсний статистикийн хорооноос хүн ам, орон сууцны 2010 оны тооллогын дүнд үндэслэн улсын хэмжээний хэтийн тооцоог хийж өнгөрсөн онд олон нийтэд танилцуулсан бол энэ удаад бүс, аймгийн түвшний хэтийн тооцоог хийж, үр дүнг танилцуулж байна.
Хүн амын хэтийн тооцоо нь статистикийн мэдээллийн нэг хэлбэр бөгөөд хүн амын төрөлт, нас баралт, шилжих хөдөлгөөн болон хүн ам зүйн бусад үзэгдлүүд, хүн амын тоо хэмжээ, нас, хүйсийн бүтэц, байршлын талаарх ирээдүйн төлөв, байдлыг урьдчилан таамагласан тооцоолол юм. Энэхүү тооцооллыг нийгэм, эдийн засгийн болон хүн ам зүйн бодлого хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх зорилгоор хийдэг. Өөрөөр хэлбэл, ирээдүйн хүн амын үзэгдлүүдийг тооцоолсноор ажиллах хүчний хэрэгцээ, хүн амын ундны болон бохир усны төвлөрсөн сүлжээ, нийгмийн халамж үйлчилгээнд шаардагдах хөрөнгийн хэмжээ, орон сууц, сургууль, эмнэлэг, зам тээвэр, харилцаа холбоо зэрэг бүхий л салбарын ирээдүйн эрэлт, хэрэгцээг тодорхойлох чухал ач холбогдолтой юм.
Бүсийн түвшний хэтийн тооцоог бүрэлдэхүүний аргаар, аймгийн түвшнийхийг үелрэл харьцаа болон дифференциал өсөлтийн аргаар хийсэн байна. Тооцоог төрөлтийн ялгаатай түвшний 3 хувилбараар, үүний дотор төрөлтийн түвшин аажим, дунд, их хурдацтайгаар буурахаар, тооцоонд ашигласан суурь хүн амыг тооллогын үед Монгол Улсын нутаг дэвсгэрт тоологдсон хүн ам, тооллогын үед гадаадад 6, түүнээс дээш сарын хугацаагаар оршин суугаа Монгол Улсын харьяат иргэд гэсэн 2 төрлөөр, нийт 6 хувилбартай боловсруулжээ.
Монгол Улсын нутаг дэвсгэр дэх хүн амын тоонд нь үндэслэсэн тооцоо
1. Төрөлтийн аажим бууралттай “1А” хувилбар
2. Төрөлтийн дундаж бууралттай “1Б” хувилбар
3. Төрөлтийн хурдацтай бууралттай “1В” хувилбар
Монгол Улсын хүн амыг гадаадад 6, түүнээс дээш сарын хугацаагаар оршин суугаа Монгол Улсын иргэдийн тоог оруулан тооцсон тооцоо
4. Төрөлтийн аажим бууралттай “2А” хувилбар
5. Төрөлтийн дундаж бууралттай “2Б” хувилбар
6. Төрөлтийн хурдацтай бууралттай “2В” хувилбар
Аймаг, нийслэлийн хүн амын төрөлтийн дундаж бууралттай хувилбараар хүн амын хэтийн тооцоо хийсэн үр дүнгээс харахад Улаанбаатараас гадна Дархан-Уул, Баян-Өлгий, Орхон, Дорноговь, Говьсүмбэр, Өмнөговь аймгийн хүн амын тоо тогтмол өсч, бусад аймгийнх буурсан байна. Харин Өмнөговь аймгийн хэтийн тооцоо нэлээн онцлогтой. Тухайлбал, тус аймаг уруу чиглэсэн ажиллах хүчний урсгалын нөлөөгөөр суурь оны хүн амд, ялангуяа 15-39 насны эрэгтэйчүүдийн эзлэх хувийн жин өндөр байгаа нь цаашид ч гэсэн хэвээр хадгалагдахаар байна.
Хүснэгт 1. Аймаг, нийслэлийн хүн амын хэтийн тооцооны үр дүн, 1б хувилбараар, 2010-2040 он

Аймаг, нийслэлийн хүн амын 1б хувилбарын хэтийн тооцоогоор 2010-2040 он хүртэлх жилийн дундаж өсөлтийн хувь хамгийн өндөр байгаа нь Улаанбаатар (3.8 хувь), Өмнөговь (3.1 хувь), Орхон (2.5 хувь), хамгийн бага байгаа нь Завхан (-1.7 хувь), Булган, Дундговь (-1.1 хувь) аймгууд байна.
Хүснэгт 2. Аймаг, нийслэлийн хүн амын хэтийн тооцооны үр дүн, 2б хувилбараар, 2010-2040 он
Аймаг, нийслэлийн хүн амын 2б хувилбарын хэтийн тооцоогоор 2010-2040 он хүртэлх жилийн дундаж өсөлтийн хувь хамгийн өндөр байгаа нь Улаанбаатар, Өмнөговь (3.2 хувь), Орхон (2.4 хувь), хамгийн бага байгаа нь Завхан (-1.8 хувь), Булган (-1.2 хувь), Дундговь, Говь-Алтай (-1.1 хувь) аймгууд байна.
Хэтийн тооцооны үр дүнгээс харахад 2040 онд Улаанбаатар, Өмнөговь аймгийн хүн ам одоогийнхоос 2 дахин өсөхөөр байгаа бол Завхан аймгийн хүн ам 2 дахин буурч байна.

Сэтгэгдэл ( 2 )
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY NOW TO SELL YOUR KIDNEY FOR MONEY $ 780,000
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY NOW TO SELL YOUR KIDNEY FOR MONEY $ 780,000