Нарлаг, Ачлал их дэлгүүрээс болж III, IV хороолол цахилгаангүй боллоо

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 04

Өнөөдөр 15:30 минутын орчимд Нарлаг, Ачлал их дэлгүүрийн захиргаа дулааны шугам засахаар газар шорооны ажил хийж байгаад 10 кВ-ын цахилгаан дамжуулах кабель шугамыг гэмтээлээ. Үүний улмаас 3-р хорооллын "Номин" их дэлгүүрээс Ахуй үйлчилгээ хүртэлх, 4-р хорооллын ихэнх буюу нийт 4517 айл өрх тоггүй боллоо. УБЦТС ХК-ийн засварын бригадууд яг одоо гэмтсэн кабелийг сольж, хэрэглэгчдийг цахилгаантай болгохоор ажиллаж байна. Хүйтний улирал учраас газар ухахад хүндрэлтэй байгаа тул хэрэглэгчдээс хүлцэл өчье гэдгийг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээнийхэн мэдэгдэж байв.

Ер нь иргэд, аж ахуйн нэгжүүд газар шорооны ажил хийх гэж байгаа бол УБЦТС ХК-нд заавал хандаж, ажлын зураг дээрээ цахилгааны шугамын трассыг тэмдэглүүлж, шаардлагатай бол газар дээр нь мэргэжлийн хүнээр хяналт тавиулах ёстой байдаг. Ингэснээр бусдын эрх ашгийг зөрчихгүйгээс гадна өөрсдийнхөө амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах юм.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top