Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Балдоржийн Даваадоржид “Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин” цол хүртээж Мөнгөн гэрэгэ, энгэрийн тэмдгээр шагнах зарлигийг Ерөнхийлөгч гаргасан байна. Монгол Улсад орчин үеийн дипломат алба үүсч хөгжсөний 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын гадаад харилцааны салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, гадаад бодлогын зорилт үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд оруулж ирсэн хувь нэмрийг нь үнэлж ийн шагнаж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )