ГИХАЭГ иргэдээс үйлчилгээний хураамжаа тэглэлээ

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 04

Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар /ГИХАЭГ/ энэ сарын 1-ний өдрөөс эхлэн үйлчлүүлэгчдээс авдаг байсан үйлчилгээний хураамж болох 5000-20.000, маягтын хураамж 200-1000 төгрөгийг авахаа больжээ. Харин холбогдох хууль, журамд заасан визний хураамж болон бусад тэмдэгтийн хураамжид өөрчлөлт ороогүй аж.

Үүнээс гадна иргэдэд  түргэн шуурхай үйлчлэх, хэрэгцээ шаардлагатай мэдээллийг нээлттэй ил тод хүртээмжтэй  байх зорилгоор 18-82 дугаарын тусгай утсаар зөвлөгөө өгч, иргэдийн санал бодлыг сонсон мэргэжлийн туслалцаа үзүүлэн ажиллаж  байгаа. Мөн  шаардлагатай албан бичиг нэмэлт материалыг 70133457 факсаар хүлээн авах үйлчилгээг үзүүлэхээс  гадна албаны цахим хуудсаар иргэдээс ирсэн асуултад тухай бүр нь хариулт өгч, биеэр ирж үйлчлүүлсэн иргэдэд аман зөвлөгөө өгч  шаардлагатай бол фото зураг, бичиг баримтыг нь хуулбарлан өгөх үйлчилгээ үзүүлж эхэлжээ.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top