8 сая ам.долларын үдэшлэг

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 04

Цагийн зүү 00.00-ийг зааж он солигдох мөчийн харанга дэлдэх дуутай зэрэгцэн оргилуун дарс, баярын салютаар шинэ оноо угтдаг бичигдээгүй хууль орон бүрт үйлчилдэг. Ер нь айл бүр өөр өөрийн хэтэвчний хэмжээнд тааруулан шинэ оноо угтдаг уламжлал бараг тогтчихсон. Гэтэл дэлхийд данстай баячууд зөвхөн нэг үдшийн цэнгүүнд хэдэн сая ам.доллар цацаж бэл нүнжгээ гайхуулдаг. Манай хойт хөрш ОХУ-ын тэрбумтан  Роман Абрамович л гэхэд он солигдох мөчийг тэмдэглэхийн тулд 8 сая ам.долларыг зугаа цэнгэлд зарцуулдаг уламжлалтай болоод байгаа. Тэрбээр сүүлийн хоёр жил Карибын тэнгисийн St.Barts арал дээр хуучин оноо үдэх үдэшлэг зохион байгуулж буй. Түүний зохион байгуулж буй шинэ жилийн тансаг цэнгүүнд Марк Жейкобс, Наоми Уоттс, Жорж Лукас нарын алдартнуудыг цуглуулдаг нь жил бүрийн “Дээд хэмжээний үдэшлэг”-ийн гайхамшиг болоод байгаа юм.

Ж.Хулан

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top