Монголын эмч нар эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг бие даан эх орондоо хийж байгаа билээ. Тэгвэл манайд хийгддэг ч гадаад эмч нартай хамт хийдэг хүнд хагалгаануудыг энэ жилээс Монгол эмч нар бие даан хийхээр боллоо. Тухайлбал энэ жилдээ багтаан нойр булчирхай, ясны чөмөг шилжүүлэн суулгах мэс заслыг эмч нар бие даан хийхээр төлөвлөжээ. Тодруулбал 2013 оноос дээрх мэс заслыг өдөр тутмын хагалгааны төлөвлөгөөндөө оруулан ажиллахаар төлөвлөсөн байна. Үүгээр зогсохгүй эрхтэн шилжүүлэн суулгах, хагалгааны дараах эмчилгээг эх орондоо нутагшуулах эмч нарын багийн ажлыг төрөөс дэмжин энэ жилдээ 4,2 тэрбум төгрөгийг төсөвлөсөн байна.
Өнөөдрийн байдлаар элэг шилжүүлэн суулгах мэс заслыг долоон хүнд, бөөр шилжүүлэн суулгахыг 10 хүнд хийсэн нь амжилттай болсон нь дээрх шийдврийг гаргахад хүрчээ.
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )