40 мянган иргэний жолооны үнэмлэхийг хэвлэж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 04

2012 оны долдугаар сараас эхлэн жолоодох эрхийн үнэмлэх хэвлэгдэх ажилд доголдол гарч бэлдэц тасарсан шалтгаан нь иргэдийг ихээр бухимдуулсан. Тэгвэл өнгөрсөн оны сүүлчээс эхлэн жолооны үнэмлэх хэвлэх ажил хэвийн болж энэ сарын 02-ны өдрийн байдлаар нийт 5000 жолоодох эрхийн үнэмлэхийг хэвлэж бэлэн болгожээ. Энэ нь 2012 оны 06 дугаар сарын 29-нөөс 2012 оны 10 дугаар сарын 31-ний хооронд жолоодох эрхийн үнэмлэхээ хаяж үрэгдүүлсэн шалтгаанаар нөхөн авахаар материалаа бүрдүүлэн өгсөн иргэдийн жолоодох эрхийн үнэмлэх аж. Харин одоо жолоодох эрхийн ангилал ахиулах шалгалт өгч тэнцсэн 6000 орчим иргэн, шинээр жолооч болж байгаа 40 мянга орчим иргэдийн жолооны үнэмлэхийг хэвлэх ажил хийгдэж байгаа бөгөөд хоёр сарын хугацаанд эдгээр иргэдийн жолоодох эрхийн үнэмлэхийг хэвлэж дуусах юм байна.  

 

Ж.Хулан

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top