Хүйтний эрч бага зэрэг чангарна

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 04

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор, Идэр, Тэс, Буянт голын сав газар, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 38-43 градус, өдөртөө 22-27 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 18-23 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Хараа, Ерөө, Орхон-Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 38-43 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хэрлэн, Халх голын сав нутгаар 32-37 градус, бусад нутгаар 25-30 градус, өдөртөө Онон, Улз голын сав газраар 13-18 градус, бусад нутгаар 16-21 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 34-36 градус, өдөртөө 19-21 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 28-30 градус, Яармаг-Сонгины орчмоор 36-38 градус, өдөртөө 19-21 градус хүйтэн байна.

2013 оны 1 дүгээр сарын 05-наас 09-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

5-нд баруун зүгийн нутгаар, 6-нд баруун болон төвийн нутгаар, 7-нд зарим газраар, 8-нд баруун зүгийн нутаг, төв, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи 6, 7-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Буянт, Ерөө голын сав газраар шөнөдөө 33-38 градус, өдөртөө 20-25 градус, Хараа, Орхон-Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна. 7, 8-нд нутгийн хойд хэсгээр хүйтний эрч бага зэрэг чангарна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top