Ахмад дипломатчид хүндэтгэл үзүүлнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 03

Ахмад дипломатч Дэлэгжунайн Балжинням агсаны мэндэлсний 100 ойд зориулсан хүндэтгэлийн арга хэмжээ маргааш буюу нэгдүгээр сарын 4-ний 10 цагаас ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд  болно.

Уг арга хэмжээнд ГХЯ-ны удирдлагууд, ахмад дипломатчийн гэр бүлийнхэн оролцохоос гадна  УИХ-ын гишүүн, ҮХАА-н сайд Х.Баттулга, УИХ-ын гишүүн А.Ганбаатар, ИБУИНВУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд  Кристофер Чарльз Стюарт нар оролцох юм байна.

Ахмад дипломатч Д.Балжинням нь Улс төрийн товчооны гишүүн, ХААЯ-ны сайд, БНПАУ, БНБАУ, ИБУИНВУ зэрэг оронд Элчин сайдаар ажиллаж байжээ.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top