Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдаж хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж байна. Үүнд нийслэлийн өмчид үнэ төлбөргүйгээр шилжин ирж буй нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг бүртгэн авах журамд өөрчлөлт оруулах тухай, төсөвт төвлөрүүлэх түрээсийн төлбөрөөс чөлөөлөх тухай, Нийслэлийн Засаг даргын орлогчийг зөвшилцөх зэрэг асуудлыг хэлэлцэн тогтоол гаргах юм. Түүнээс гадна Нийслэлийн Засаг даргын орлогчийн асуудлыг авч хэлэлцэж буй. Тодруулбал өнгөрсөн наймдугаар сард нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогчоор “Лектор” төвийн захирал Ц.Баатархүүг томилсон билээ. Гэвч Ц.Баатархүү өөрийн хүсэлтээр албан тушаалаа өгсөн байна. Тиймээс энэ асуудлыг нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэж байгаа нь аж. Ц.Баатархүүг яагаад ажлаа өгсөн талаар тодруулахаар залгасан боловч утсаа авсангүй.
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )