Замын цагдаа уртасгасан цагаар ажиллаж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 31

Шинэ жилийн баярыг тохиолдуулан Замын цагдаагийн газрын албан хаагчид өнөөдөр бүрэн бүрэлдэхүүнээрээ уртасгасан цагаар ажиллахаар болжээ.
"Баярын өдрүүдэд ачаалал их байх учраас иргэд нийтийн тээврийн хэрэгслийг сонгож үйлчлүүлэх, мөн сүүлийн өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох явдал их байгаа. Тиймээс согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолооч нар машинаа жолоодохгүй байх, машинд нь сууж яваа ар гэрийнхэн, найз нөхөд нь согтуу хүнийг машин жолоодуулахгүй байхыг анхааруулъя. Хальтиргаа гулгаа ихтэй энэ үед хөдөлгөөнд болгоомжтой оролцохгүй бол явган зорчигч нар мөргүүлэх явдал гарч байна”  гэж ЗЦГ-аас анхаарууллаа.



А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top