Үс засуулбал өнгө, зүс доройтно

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 30

Аргын тооллын: 2012.12.30 Ням гараг

Билгийн тооллын: 17. Зургаан цагаан мэнгэтэй хөхөгчин үхэр өдөр

Наран ургах шингэх: 08.44-17.06

Үс засуулбал: Өнгө зүс доройтно

Барилдлага: Арвидах

Шүтэн барилдлага: Төрөхүй
Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, угаал үйлдэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Улааны үйлд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top