Салют, бенгалийн галыг болгоомжтой хэрэглэхийг анхааруулж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 28

Шинэ жилийн баярын арга хэмжээг  тэмдэглэн  өнгөрүүлэхтэй холбогдуулан Пиротехникийн хэрэгсэл /салют, бенгалын гал, бусад /-ийг ашиглахдаа өөрсдийн амь нас, эрүүл мэндээ хамгаалж аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Мөн насанд хүрээгүй хүүхдэд уг хэрэгслийг ашиглуулахгүй байх, уг хэрэгслийг худалдан борлуулах эрх бүхий аж ахуйн нэгж байгууллагаас баталгаатай бараа бүтээгдэхүүнийг  худалдан авах, àж ахуйн нэгж байгууллага, хамт олон, гэртээ зассан сүлд модны галын аюулгүй байдалд анхаарах, ãэр орон, Төрийн захиргааны байгууллагуудын байр, соёл боловсрол, эрүүл мэндийн байгууллага, гэр хороолол, нийтийн эзэмшлийн орон сууц түүний ойр орчинд, барилгын зоорийн давхарт, нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулж буй задгай талбай, хүнс барааны зах болон гар дээрээс Пиротехникийн хэрэгслийг худалдаалах, худалдан авах, ашиглахгүй байхыг анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top