УИХ-ын гишүүн Ц.Нямдорж Ж.Батзандангийн “хулхи”-ийг нам дарав

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 28

 

УИХ-ын өнөөдрийн чуулган дээр Парламентын хуучин гишүүн Ц.Нямдорж нэлээд ширүүхэн үг хэллээ.  Чуулганы хуралдаанаар гаалийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар хэлэлцэж байсан юм. Гаальтай холбоотой асуудлуудаар Ж.Батзандан гишүүн нэлээд шүүмжлэлтэй үгсийг хэлсэн юм. Харин үүний хариу болгож Ц.Нямдорж өөрийнхөө үгийг хэллээ.

 УИХ-ын гишүүн Ц. Нямдорж: “Гудамжинд жагсаж байсан хүмүүс одоо гишүүн болж сурмаар юм. Та нар хэн байж байгаад хэн болоод байгаагаа санах хэрэгтэй.  Гудамжнаас гараад энд орж ирсэнээ мэдэж байна уу? Ганц ч хуулийн төсөл өөрсдөө оруулж ирж үзээгүй байж битгий олон юм яриад бай. Өнөөдөр хадгаламжийн тухай хууль, гаалийн тухай хууль дээр хуучин парламентад  байсан гишүүд л махаа идэж байна. Биднийг коммунист гэж дуудаж байгаа хүмүүс  өөрсдөө гарал угсаагаа мэдэж байж биднийг  коммунист гэж шүүмжлээрэй. Та нарын эцэг, эх хэн байсныг би сайн мэдэж байгаа шүү.

П.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top