Гэрлэх ёслолын ордны даргыг өөрчиллөө

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 28

 Гэрлэх ёслолын ордны дарга Х.Оюунчимэг өнгөрсөн долоо хоногт тэтгэвэрт гарах нас болсон гэх шалтгаанаар ажлаа хүлээлгэн өгсөн байна. Харин түүний ажлыг "Халуун сэтгэл" байгууллагын зохицуулагчаар ажиллаж байсан С.Үүрийнтуяа авсан байна.  Х.Оюунчимэг нь Гэрлэх ёслолын ордны даргаар 21 жил зургаан сарын хугацаанд ажилласан бөгөөд энэ хугацаандаа 30 гаруй мянган залуу хосын гэрлэлтийг баталжээ.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top