Монгол улс 40432.9 мянган малтай болжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 28

 

Мал тооллогын урьдчилсан дүнгээр 2012 оны жилийн эцэст манай улсын мал сүргийн нийт дүн 40432.9 мянган толгойд хүрч, 2011 оныхоос 11.3 хувь буюу 4097.1 мянгаар өслөө. Урьдчилсан дүнгээр адуун сүргийн тоо толгой 2298.9 мянга, үхэр 2551.9 мянга, тэмээ 304.2 мянга, хонь 17908.7 мянга, ямаа 17369.3 мянгад хүрч, 2011 оныхоос адуу 186.0 мянга, үхэр 212.2 мянга, тэмээ 24.1 мянга, хонь 2240.2 мянга, ямаа 1434.7 мянган толгойгоор тус тус өсчээ  (Хүснэгт 1).

Нийт мал сүргийн дотор адуу 5.7 хувь, үхэр 6.3 хувь, тэмээ 0.8 хувь, хонь 44.3 хувь, ямаа 42.9 хувийг тус тус эзэлж, өмнөх оныхоос адуу, үхэр, ямааны эзлэх хувь 0.1-1.0 пунктээр буурч, хониных 1.2 пунктээр өсч, тэмээний эзлэх хувьд өөрчлөлт орсонгүй.

Урьдчилсан дүнгээр   бүх аймагт малын тоо 5.0-521.8  мянган толгойгоор өсчээ.  Тухайлбал,  Өвөрхангай, Баянхонгор, Архангай,  Дундговь, Завхан, Төв, Говь-Алтай, Ховд, Хөвсгөл, Сүхбаатар, Өмнөговь, Хэнтий, Увс, Булган,  Дорноговь аймгуудад  малын тоо  хамгийн олон буюу 119.1-521.8 мянгаар өсөв.

Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Увс, Ховд, Говьсүмбэр зэрэг 12 аймаг малаа 5 төрөл дээр нь өсгөжээ (Хавсралт 1).

Хүснэгт 1

Малын тоо, 2012 онд, урьдчилсан дүнгээр







мян.тол

Малын төрөл

Малын тоо

2012/2011

Нийт дүнд эзлэх хувь

2011

2012

Зөрүү

Хувь

2011

2012

Бүгд

36 335.8

40 432.9

4 097.1

111.3

100.0 

100.0 

Адуу

2 112.9

2 298.9

186.0

108.8

5.8

5.7

Үхэр

2 339.7

2 551.9

212.2

109.1

6.4

6.3

Тэмээ

280.1

304.2

24.1

108.6

0.8

0.8

Хонь

15 668.5

17 908.7

2 240.2

114.3

43.1

44.3

Яìàà

15 934.6

17 369.3

1 434.7

109.0

43.9

42.9

 

 

 

Хамгийн олон мал тоолуулсан  эхний 5 аймагт Хөвсгөл (3537.2 мянга), Архангай (3377.6 мянга), Төв (3219.9 мянга), Өвөрхангай (2947.4 мянга), Баянхонгор (2637.0 мянга) аймгууд орж байна. Малын тооны өсөлтийг төрөл тус бүрээр авч үзвэл:

Адуун сүргийн тоо 20 аймаг, Улаанбаатар хотод өсч, 1 аймагт буурсан бөгөөд адууны тоогоор Төв (245.6 мянга), Архангай (237.9 мянга),  Булган (194.4 мянга),  Сүхбаатар (183.7 мянга),  Өвөрхангай (169.4 мянга) аймгууд эхний 5 байрт орж байна.

Үхэр сүргийн тоо бүх аймаг, Улаанбаатар хотод өссөн бөгөөд үхрийн тоогоор Архангай (366.4 мянга),  Хөвсгөл (318.9 мянга),  Төв (204.7 мянга), Булган (190.4 мянга),  Хэнтий (178.8 мянга) аймгууд эхний 5 байрт орж байна.

Тэмээн сүргийн тоо 14 аймаг, Улаанбаатар хотод өсч, 7 аймагт буурсан бөгөөд тэмээний тоогоор Өмнөговь (97.2 мянга), Баянхонгор (34.5 мянга),  Дорноговь (31.5 мянга), Говь-Алтай (27.7 мянга),  Дундговь (22.7 мянга) аймгууд эхний 5 байрт орж байна.

Хонин сүргийн тоо бүх аймаг, Улаанбаатар хотод өссөн бөгөөд хонины тоогоор Архангай (1735.2 мянга), Хөвсгөл (1639.4 мянга),  Төв (1617.9 мянга), Булган (1302.7 мянга),  Өвөрхангай (1300.6 мянга) аймгууд эхний 5 байрт орж байна.

Ямаан сүргийн тоо 19 аймагт өсч, 2 аймаг, Улаанбаатар хотод буурсан бөгөөд ямааны тоогоор Баянхонгор (1593.4 мянга), Хөвсгөл (1419.9 мянга),  Өвөрхангай (1345.8 мянга), Говь-Алтай (1195.5 мянга), Төв (1149.2 мянга) аймгууд эхний 5 байрт орж байна.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top