Нийслэл хотын агаарын бохирдлын 60 хувийг гэр хорооллын 190 000 гаруй өрх бүрдүүлдэг гэсэн судалгаа байдаг. Хүйтний улиралд зургаа орчим сая тонн нүүрс, 250 000 м3 мод шатааж агаарт 300 мянган тонн хорт бодисыг цацаж байгаа. Энэ нь нэг хүнд 350 кг орчим хорт бодис ноогдож байна гэсэн үг юм. Тэгвэл нийслэлийн утаа, агаарын бохирдолт өнгөрсөн жилийнхээс 18 хувиар буурсан гэх мэдээг эх сурвалжууд хэлж байна.
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )