Х.Тэмүүжин алсын зайнаас эмнэлгийн барилгыг булаах ажлаа хэрэгжүүлж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 19

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн барилгыг  хууль зүйн сайд булаахаар завдаж байгаа.  Тиймдээ ч ажлын хэсэг байгуулсан билээ.  Тэгвэл уг ажлын хэсгийг Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъян ахалж байгаа юм. Ажлын хэсэг өнөөдөр ажлаа гэнэт маш сайн хийж байна.Тодруулбал барилга захиалагчийг сольсон ажлын хэсэг яг одоо Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн даргатай уулзаж байгаа.  Тэд барилгын ажлын явцтай танилцаж, аудит хийх талаар ярилцаж байна.  Өөрөөр  хэлбэл яг одоо эмнэлгийн барилгыг Хууль зүйн яам булаахыг завдах гэж байна гэсэн үг юм.

Харин энэ ажиллагааг Хууль зүйн сайд алсаас удирдаж байгаа гэнэ.  Өөрөөр хэлбэл Хууль зүйн сайд Х.Тэмүүжин  өөрөө Солонгос улсад эмчилгээ хийлгэж байгаа гэх мэдээлэл байна.

Харин энэхүү мэдээллийг сурвалжлахаар очсон манай сэтгүүлчийг Хууль зүйн яамны санхүү хариуцсан н.Дамбийням гэгч чиний мэдэхгүй асуудал, байгууллагын дотоод ажилд битгий хошуу дүрээд бай, гар гэх мэтээр элдвээр хэлж ажиллахад нь саад учруулжээ. Сэтгүүлчийг дайрч, доромжилсон энэхүү н.Дамбийням гэгч нь  өмнөх засгийн үед Хууль зүйн яаманд санхүү хариуцан ажиллаж байсан юм. Өөрөөр хэлбэл энэхүү эмнэлгийн барилгын ажлын А-Я хүртэлх бүхий л зүйлийг мэдэх нэгэн юм. 

Бид энэхүү үйл явцын талаар эргэн шуурхай мэдээлэх болно.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top