“Атар өргөө” ХХК-ийнхан “Атар” талхныхаа үнийг 230 төгрөгөөр нэмж, өнгөрсөн есдүгээр сараас ууттай болгосон билээ. Харин энэхүү үнийг ШӨХТГазар хянасны эцэст зөвшөөрнө хэмээн мэдэгдэж байсан. Тэгвэл тус талхыг 800 төгрөгөөр худалдаалахаар болсон тухай эх сурвалж мэдээлж байна.
Энэ нь өмнө нь тогтоосон үнээр 50 төгрөгөөр татуу байгаа юм. "Атар" талхны үнэ өссөн шалтгааныг гурилын үнэ нэмэгдсэн, мөн уутлахад шинээр хүн авч ажиллуулах шаардлагатай болсон ажилчдын цалин хөлс гээд тус компанийн хувьд талхныхаа үнийг нэмэхээс өөр аргагүй байсан хэмээн “Атар өргөө”-гийн удирдлагууд хэлж байсан билээ.
А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )