Ирина Шейк “Топ-модель по-русски” нэвтрүүлгийг хөтөлнө

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 14

Энэхүү нэвтрүүлгийг хөтөлдөг байсан Ксения Собчак өөрийн микроблогтоо түүний орон зайг шинэ улирлаас эхлэн Ирина Шейк эзлэхээр боллоо хэмээн мэдээлжээ.

Собчак энэ нэвтрүүлгийг өнгөрөх оны дөрөвдүгээр сараас эхлэн хөтөлж байсан ба энэ оны долоодугаар сард Муз-ТВ теле сувгийн удирдлага түүнийг ажлаас нь халсан аж.

 Сөрөг хүчний Илья Яшинтай ойр дотны харьцаатай байсан нь үүний гол шалтгаан боллоо хэмээн Ксения үзэж байгаа ажээ. Гэвч телевизийн удирдлагын зүгээс ямар ч улс төрийн шалтгаан байхгүй, шинэ улирлаас эхлэн тухайн нэвтрүүлгийн хөтлөгч төдийгүй бодлого зарчим нь ч өөрчлөгдөн илүү мэргэжлийн болно хэмээн мэдэгдсэн байна.

26 настай Ирина Шейк алдарт хөл бөмбөгчин Криштиан Роналдогийн сүйт бүсгүй гэдгээр бүхний танил бөгөөд дэлхийн хамгийн үнэтэй топ-моделиудын нэгт тооцогддог ажээ.  

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top