Алдарт Сорос 82 настайдаа гэрлэх гэж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 14

Нэрт философич, улс төрч, санхүүч, дэлхийн олон орны төсвийг өөд нь татдаг тэрбумтан Жорж Сорос 82 насны ойгоо нижгэр тэмдэглэсэн байна.

Тэрээр төрсөн өдрийн баярын үеэрээ гэрлэх гэж байгаа талаараа мэдэгдэл хийн зочдоо гайхшруулсан аж.

Соросын сонголтын эзэн нь 4 жилийн өмнө танилцсан 40 настай Тамико Болтон ажээ. Тамико йогийн дасгалаар туслалцаа үзүүлдэг компани хариуцдаг ба өмнө нь хүнсний нэмэлт бүтээгдэхүүн худалдаалдаг байжээ.   

Хайрын бэлэгдэл болгон Сорос том эрдэнийн шигтгээ бүхий цагаан алтан бөгжийг Тамикод бэлэглэсэн байна.

Хуримын хугацаа одоогоор тодорхой зарлагдаагүй ба энэ нь Соросын хувьд гурав дахь, Тамикогийн хоёр дахь гэрлэлт болох аж.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top