Ирина Шейк 60 настай тэрбумтны баярын бэлэг болжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 14

Хамгийн хачирхалтай нь модель бүсгүй энэ удаагийн төрсөн өдрийн баярт хуримын даашинзтай ирсэн байна. Нэрт хөлбөмбөгчин Криштиану РОНАЛДУГИЙН сүйт бүсгүй тэрээр de Grisogono хэмээх загварын ордны эзэн Фаваза ГРУОЗИ гэх баян эрийн төрсөн өдрийн шоунд оролцжээ. Груози гэх энэ баян эрхэмтэй Ира өмнө нь Каннын кино фестивалийн үеэр олны өмнө хамт гарч ирж байсан билээ. Тухайн үед de Grisogono-гийн эзэн кино наадамд зориулан хүлээн авалт хийхэд тэнд Ирина бас байсан гэдэг. Тэгвэл энэ удаад Сардинийн Порто-Черво дахь Billionaire Club-т болсон баярын гол бэлэг нь Ирина болсон гэнэ.

Р.Слава

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top