Сталлоне эрч хүчтэй, дур булаам хэвээрээ байгаа бололтой

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 14

Бүр 60-аад онд л анх охид бүсгүйчүүдийн харцыг булааж байсан тэрээр өнөөдөр ч гэсэн сайхан бүсгүйчүүдийн хүрээлэлд байсаар байгаа нэгэн. Одоо 66-тай ч гэлээ булчинлаг бие хаа, сайхан ялдам аашаараа хүүхнүүдийг урхидахаа тэр мэднэ ээ. Харин энэ удаад Слай өөрийн охид блон эхнэрийнхээ хамт Италид жинхэнэ эр хүн, эцгийн жаргал эдлэн амарч байгаа аж. Түүний гурван охиныг София (16 нас), Систин (14), Скарлет (10) гэдэг. Эхнэр Женнифер Флавин нь одоо 43-тай. Өнгөрсөн долоон сарын 13-нд Сталлонегийн хүү Сэйж зуурдаар хорвоог орхисон бөгөөд тэрхүү эмгэнэлт явдлаас хойш Слайн хувьд анх удаа олны өмнө, инээмсэглэсэн царайтай харагдаж байгаа нь энэ ажээ. 

Р.Слава

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top