Жүжигчин Анистон сүйт бүсгүй боллоо

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 13

Холливудын хамгийн сайхан бүсгүйчүүдийн нэг Женифер Анистон Жастин Тракстай сүй тавьлаа. Тэд  18 сарын турш хосын харилцаатай байсны эцэст харилцаагаа нэг шат ахиулахаар шийдсэн нь энэ аж. Тэрээр сүйт залуугийнхаа 41 насны төрсөн өдрөөр гэнэтийн бэлэг барин сүй тавих саналыг нь зөвшөөрчээ. Энэ тухай Анистон “Бид хамтдаа олон сайхан мөчүүдийг өнгөрүүлсэн. Цаашдаа ч энэ гайхалтай мөчүүд үргэлжлэх болно” хэмээн ярьсан байна.Тэд жилийн өмнө кино зураг авалтын үеэр танилцаж байжээ.

Ойр дотныхон нь тэднийг удахгүй гэрлэнэ хэмээн ярьцгааж байгаа гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top