Мадоннагийн концерт Санкт-Петербургт нижгэр боллоо

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 10

“MDNA” дэлхийн аяллын хүрээнд Мадоннагийн Орост тоглосон хоёр дахь концертыг “Петербургский” театрт битүү пиг хүн үзжээ. Америкийн поп-дивагийн гайхамшигтай гялалзсан шоу оросуудыг үнэхээр алмайруулсан байна.

Концертын албан ёсны нээлтээс бараг 3 цагийн дараа буюу 22:30 цагт алдарт дуучин тайзан дээр гарч иржээ. Хэдий удаан хүлээлгэсэн ч гэсэн үзэгчид түүнийг маш халуун дотно, бахдалтайгаар угтан авсан байна.

Дэлхийн шилдэг поп жүжигчдийн нэг гэдгээ дуучин бүсгүй баталж чадсан аж. 53 настай Мадонна өөрийн үзэсгэлэнтэй галбир, асар их эрч хүчээрээ үе тэнгийнхнээ атаархтал гайхуулж чаджээ.

Харин үзэгчдийнх нь англи хэлний мэдлэг тийм ч сайнгүйгээс шалтгаалж хоорондын контакт, хамт дуулалт санаснаар төгс төгөлдөр байж чадсангүй.

Израилд тавдугаар сарын 31-нд эхэлсэн “MDNA” дэлхийн аялалын хүрээнд 76 концерт тавигдан 1.4 сая тасалбар борлогдох ажээ. Европ, Ази, Хойд Америкаас гадна Өмнөд Америк, Австралид тоглон тасалбараас орох нийт орлого нь 300 саяд хүрэх юм байна.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top