Филиппинчүүд гурван өдрийн турш усанд амьдарч байна

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 10

Филиппиний нийслэл Манила хотод өнгөрсөн мягмар гаригаас хойш хүчтэй аадар бороо орсны улмаас хоёр сая гаруй оршин суугч гурван өдрийн турш усан дунд амьдарч байна. Үүнээс гадна хэд хэдэн мужид үерийн гамшиг нүүрлээд байгаа юм. Одоогийн байдлаар бороо түр зуур зогссон ч үерийн гамшиг газар авсаар байгаа гэнэ. Гамшигт хамгийн их өртсөн Марикина дүүргийн Засаг даргын орлогч Фабиан Кадиз хэлэхдээ “Бид энэ бүхэнд бэлтгэлтэй байх ёстой байсан. Цаг агаарын байдал хувирамтгай байна” гэжээ. Тус улсын 300 мянган хүн хорогдох байранд байгаа бөгөөд 245 мянган хүн эх орноосоо дүрвэсэн хэмээн иргэний хамгааллын газраас мэдээлсэн байна. Харин үлдсэн 1.4 сая хүн байгалийн гамшигтай нүүр тулсан хэвээр байгаа аж. Филиппин улсын Батлан хамгаалахын сайд Бенито Рамос “Бид аюулыг давахын тулд нэгдэх хэрэгтэй” хэмээн хэлжээ. Тэдэнд эмнэлгийн болон хүнс тэжээлийн тусламж нэн даруй шаардлагатай байгаа бөгөөд одоогоор аврах багийн 10000 ажилтан, 250 завийг гамшгийн эсрэг дайчилсан байна.  

Д.Шинээ      

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top