Жиллиан Андерсон: -Миний өнгөрсөн амьдрал одоо хэнд ч хамаагүй

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 10

… 1968.08.09-нд Эдвард, Размари Андерсон нарын гэр бүлд төрсөн. 12 нас хүртлээ гэр бүлийн хамт Пуэрто Рико, Лондон, Америкийн Мичиганд нүүдэллэн амьдарч байсан. 13-тайдаа сургуулийнхаа драмын ангид сурч байхдаа анхны дүр болох Жульеттаг бүтээсэн. 1986 онд Гудмены театрын сургуульд элсэж 1990 онд урлаг судлалын бакалаврын зэрэгтэй төгсчээ. “Найзуудыгаа эзгүйд” /1991/ хэмээх жүжгээрээ анх удаа “Theatre World Awards” шагналыг хүртэж байв. Харин дэлгэцнээ 1992 онд “Эргэлт” хэмээх кинонд тоглон анхны дүрээ бүтээсэн байна…

Түүний  талаар энэ мэтчилэн урлагтай холбоотой, нэр алдрын оргилд хүртэл тухай нь магтаад бичээд байвал хэдэн арван хуудас юм болно. Жиллиан бол яахын аргагүй энэ цаг үеийн Холливуд дахь нэртэй, төртэй хатагтай нарын нэг мөнөөсөө мөн. Түүний дэлгэцнээ үлдээсэн олон арван сэтгэлд хоногшсон дүр бий. Тэдгээрээс “Нууц Материал” цувралын мөрдөгч Скаллигийн дүрээр дэлхийн олон сая хүнд танигдсан нэгэн. Бүтээлээс нь харахад Андерсон бол хатуу зарчимч, дүрэм зөрчдөггүй, энгийн даруу бүсгүй мэтээр хэн хүнд төсөөлөгдөнө. Гадаад төрх, олны дунд биеэ авч яваа байдал зэрэг нь үүнийг илтгэх мэт.

Гэтэл… Та түүнийг залуудаа порно кинонд хүч үзэж бас эротик сэтгүүлд шалдан зургаа нийтлүүлэн, хиппи залуустай оргий /porn-party/ үдэшлэг хийн хар тамхитай нөхөрлөж байсан зэрэг скандал фактуудыг мэдэх үү? Бүр архичин болохоос наах нь наркологийн төвд хэвтэн эмчлүүлж, өөрийн хамтрагчаа хутгалан гэмтээсэн хэрэгт сэжиглэгдэж байсан гээд түүнтэй холбоотой дуулиан их. Харин энэ талаарх мэдээлэл 1980-аад оны сүүлээс эхлэн маш нууцын зэрэглэлд багтаж түүний бие төлөөлөгчид болон нууц албаныхан тэдгээр үйлдлүдтэй холбоотой материалуудыг олж, заримыг нь худалдан аваад устгах ажиллагаа хүртэл явагдаж байсан гэдэг. Тэгвэл тэдгээрээс зарим нэгэн эд мөрийн баримт гэмээр эд зүйлс, гэрэл зураг, цөөн минутын бичлэг өнөөг хүртэл хэн нэгний гар дээр хадгалагдан хаа нэгтээ энд тэндхийн хэвлэл, интернэт сайтуудад байрласаар байгаа билээ. /тэдгээрийн заримыг та яг одоо энэ нийтлэлээс харж байна. Орч/

Жиллиан хүүхэд байхын маш царай муутай, хэний ч хараанд өртөхөөргүй “халтар царайт” байжээ. Үеийнх нь охид цаг үеэ даган моод хөөцөлдөн дэгжин хувцаслаж, “плэйбой” залуустай болзож үдэшлэгт оролцохоор ч зогсохгүй зарим нь жирэмслэн үр хөндүүлэх зэргээр жинхэнэ задгай авч байв. Гэвч Жилл охиныг эргүүлэх нэг ч хүн байхгүй. Арга ядахдаа тэрээр өөрийн найзууддаа худал ярьж, нэг залуу болзоонд урьсан, түүнтэй унтахаар болсон, мөнгөтэй баян гээд авч гарна даа…

1980-аад оны эхээр тэр гоо сайхандаа анхаарах болж тухайн үедээ ховор тэгээд бас төвөгтэй хэлбэрээр шийдэгддэг байсан гоо сайхны мэс засал хийлгэн хамраа өндөрсгөж, үсний өнгөө янз бүрээр өөрчилдөг болжээ. Нэг удаа сургуулийн төгсөлтийн үдэшлэг болоход золтой л түүнээс болоод хамаг арга хэмжээ хаагдчихаагүй байна. Үдэшлэгт ирсэн залуусаас хэн нэгэнтэй болзоно хэмээн найдаж байсан түүнийг хэн ч тоож харахгүй байжээ. Тэгтэл охин шарандаа өрөөнд орон богино банзал, задгай энгэртэй цамц өмсч, үсээ задгай тавиад бүжгийн зааланд орж ирэнгүүтээ хөтлөгчөөс микрофон шүүрэн аваад ”-Муусайн хараал идсэн новшнууд аа. Намайг сонс. Би дөнгөж сая онгон биш болчихлоо. Дээд өрөөнд энэ бүхэн боллоо. Тэгвэл одоо надтай секс хийх зоригтон байна уу” хэмээн чангаар орилж орхижээ. Сургуулийн захирал, ангийн багш, хамгаалалтын албаныхан түүнийг архи уусан байна хэмээн шууд гэрт нь хүргэж өгчээ… Үнэхээр түүний өсвөр нас иймэрхүү шаналал, дарамт бас уур хилэнгээр дүүрэн өнгөрчээ. 

1986 онд тэр 18 хүрээд байлаа. Ирээдүйд алдартай кино жүжигчин болно гэсэн мөрөөдлөөс өөр түүнд юу ч байсангүй. Ядаж байхад сургуулиа дуулиантайхан төгссөн түүнийг эцэг эх нь театрын сургуульд суралцана гэдгийг огт дэмжихгүй байжээ. Ингээд халаасандаа мөнгөгүй, найз залуугүй /бүр найз охин ч үгүй/, ажил сургуульгүй түүнд нэг л сонголт үлдсэнийг тэр сайн мэдэж байжээ. Тэр нь сэтгүүлд зургаа авахуулах бас нэгэн эрхмийн санал болгосноор порно кинонд хэн болохоо харуулж мөнгө хуримтлуулах явдал байв. Америкт ийм аргаар мөнгө хийх боломж өсвөр насны тэр дундаа царайлаг бас зоригтой охидод бол нээлттэй байсан цаг үе.

Энэ ч үүднээс Жилл Лос-Анжелесийн захын нэгэн дүүрэгт үйл ажиллагаагаа явуулдаг нэгэн гэрэл зургийн студийн эзэн гэх Алберт Поронштайнтай уулзжээ. /Альберт хожим нь “Adultset” хэмээх порно кино студитэй болсон бөгөөд Жиллианы тусгай төлөөлөгчид бүсгүйтэй холбоотой хэд хэдэн материалыг түүнээс багагүй үнээр худалдаж авсан байна. Энэ студид алдарт порно–од Женна Жэймсон анхны хэд хэдэн киноныхоо зураг авалтыг хийлгэж байсан гэдэг./ Залуухан охиныг эхэндээ хагас нүцгэлэн зургийг нь авч эхэлжээ. Зургаа жижиг сэтгүүлүүдэд зарна. Харин Жиллийн хувьд ашгаас ердөө 15%-ийг л хүртэж байв. Хэдэн долоо хоног өнгөрсний дараа Жиллианд нэг зоримог санаа төрсөн нь тэрээр Альбертын найз Жошт хандан эротик кинонд тоглон гонорараараа нэмүүлэхийг хүсчээ. Мэдээж тухайн үед ийм замаар мөнгөтэй болох гэсэн хүсэлтэй охид харьцангуй их байсан тул түүний шийдэл тэр даруйдаа биелчихсэнгүй. Хэсэг хугацааны дараа тэр анх удаа порно кинонд тоглохоор болжээ. Гэр бүлийнхэн нь энэ талаар огт мэдээгүй байсан аж. “Hot night” хэмээх уг кино азаар цөөн хувиар борлогдсон бөгөөд зөвхөн Жошийн байнгын үйлчлүүлэгчдийн гар дээр очсон гэнэ. Тэр үед Жиллийг хэн ч мэддэггүй байсан болохоор уг кино бусдынхаа адил тэгсхийгээд л “алга болжээ”. Түүнээс хойш дөрвөн ч ийм төрлийн бас эротик кинонд Жиллийг тоглосон гэх мэдээллүүд байдаг. Харин энэ үед түүнийг Альберттай амрагийн холбоотой гэдэг байсан. Тэд цаг үргэлж л сайн бүтээл хийнэ, байрлал болон газраа судлана, санхүүжилт олно, эрчүүдийг уургалах гээд олон ажлыг хийхдээ байнга хамт байдаг байлаа. Студид “ажиллаж” байсан өөр бүсгүйчүүдийн тухайд Жиллийг секстээ нэг их гавихгүй хүүхэн, эрчүүдийн дур булаагаад байх юм байхгүй хэмээн атаархан муулцгаадаг нь эзэнтэйгээ ойр байдагтай нь холбоотой байсан болов уу. Альберт хамгийн гайгүй төсөв орж ирсэн бүтээлд Жиллийг тоглуулдаг болжээ.  

Мөнгө гарт баригдаж эхэллээ. Ингэснээр түүнд хүсэл мөрөөдлийнхөө эхлэлийг тавих боломж ч нээгдээд ирэв. Ашигтай хэрнээ бохир заваан ажлаасаа “халагдаад” Жиллиан урлагийн ертөнц рүү эргэлт буцалтгүй орохоор нэгэн театрын дэргэдэх коллежид суралцжээ. Төгслөө. Ажлын санал огт ирдэггүй. Тэнэг гэмээр зохиолтой хэд хэдэн сериалаас ганц нэгд нь л тоглоод авав. Хангалтгүй санагдаж байлаа. Урлагийн босго хатуу ажээ. 1990 он гарахад тэрээр кино урлагт /гэхдээ эротик порно чиглэлээр/ багагүй туршлагатай, тайзны хоёр ч жүжиг, гурван теле-сериалд тоглочихсон “хэнд ч танигдахгүй” нэгэн болоод байв. Харин өнгөрсөн амьдралдаа, залуу насны дур хүсэлдээ хийсэн зарим нэгэн “но” түүнийг цаашид их урлагт ороход багагүй айдас төрүүлсэн хэвээр байж. Азаар тэр насанд хүрэгчдийн кинон дээр гардаг бүсгүй энэ байна гээд хэлчих нэг ч хүн гарч ирэхгүй байлаа. Дуулиан хэзээ нэгэн цагт гарна, тэр үед би хаана, хэнтэй байх бол гэсэн айдас. Үүнээсээ болоод тэр гэрлэж ч чадахгүй байсан гэдэг.

1993 онд тэр үеийн залууст зориулан хийгдэж байсан “Анги 96” хэмээх цувралын нэг туслах дүрд тоглох боломж олджээ. Бүтээл болон дүр ч амжилттай болж тэрээр олон нийтэд дүр төрхөө харуулж эхэллээ. Холливудын зарим нэгэн кино-мейкерүүд ч түүнийг сонирхон тал талаас нь судалж, мэргэжил авьяасыг нь шалгахыг хүсэх болов. Гэтэл түүнд 1994 он дөнгөж гарахад Крис Картерын “Нууц материалууд” цувралд тоглох тухай санал иржээ. Мэдээж дуун дээр хүлээн зөвшөөрч зураг авалтын багийнхантайгаа ч танилцан ажилдаа орохоор боллоо. Зураг авалт эхэллээ. Жиллиан өөрөөс шалтгаалах бүхнээ энэ бүтээлд зориулж олон жилийн туршид хүсэн хүлээж байсан кино ертөнцийн дээд лигт орно гэсэн итгэл, урам зориг дүүрэн байв. Гэтэл… Гэтэл бас нэг хэрэг мандлаа. Гэхдээ энэ нь түүний өнгөрсөн амьдралтай холбоотой биш. Харин “Нууц материалууд”-ын зургийн дарга байсан Клайд Колцтой холбоотой юм. Тэд хэнд ч мэдэгдэлгүйгээр бараг танилцсан анхны өдрөөс л ор хөнжлийн асуудалдаа орж, далдуур өдөр болгон зочид буудалд жаргаж хонодог байсан гэнэ. Нуугдсан учир нь гэвэл тэд уг томоохон төслийг, түүний багийг хүндэтгэх үүднээс хэн хэн нь ч иймэрхүү асуудал гаргаж болохгүй байжээ. Яагаад гэвэл энэ бол олон сар жилээр үргэлжлэх цуврал кино. Хэрвээ киноны багийн хэн нэгэн асудалтай болвол бүх ажил зогсоно гэдгийг найруулагч болон продюссерууд бүх хүнд анхааруулсаар байжээ. Гэтэл бүр зургийн дарга болон гол дүрийн бүсгүй хоёр “ноцтой гэмт хэрэг” үйлджээ. Жиллиан нэг өдөр хамтран тоглогч Дэвид Духовны руу утасдан жирэмсэн болсоноо хэлэх нь тэр. Энэ талаар бүсгүй найз залуудаа ч, найруулагчид ч хэлээгүй байв. Дэвид тэр даруйдаа гэрт нь давхиж очоод “-Юу гэсэн үг вэ? Чи төрөлгүй яах юм бэ? Тэр цуврал ямар хамаатай юм” хэмээн хэлж түүнийг тайвшруулжээ. Жиллиан ч зориг ороод явчихав. Бүгдэд нь мэдэгдлээ. Гэхдээ тэрээр Скалли дүртэйгээ үлдсэн. Найруулагч болон кино компанийн удирдлага түүнийг төрөнгүүтээ эргэн ажилдаа орохыг сануулсан бол харин хүүхдийн эцгийг ажлаас нь халжээ. Клайд тухайн үед өмнөх эхнэрээсээ салж амжаагүй байсан ч ямар ч асуудал гарсан гэсэн Жиллиантай гэрлэнэ гэдгээ амласаар байсан гэдэг. 1994.09.12-нд Жилл төрж хорвоо дээр түүний анхны хүүхэд болох Пайпер охин мэндэлжээ. Охины загалмайлсан эцэг нь “Нууц материалууд”-ын эзэн Крис Картер аж. Залуу ээж төрөөд аравхан хонож байхдаа л ажилдаа эргэн орсон билээ. Харамсалтай нь Клайд тэр хоёр буддын сүмд гэрлэлтээ бүртгүүлж байсан ч 1997 онд хоёр тийшээ болсон байна.

Энэ киноны дүр Жиллианд жинхэнэ дэлхийн хэмжээний алдар хүндийг авчирсан юм. Цуврал дуусаагүй байхад л түүнд баримтат кино хөтлөх, дэлгэцийн бүтээлд тоглох, театрт жүжгийн гол дүр амлаад л… Ажил төрөл нэгэнт ОК! байсан болохоор тэр Клайдаас саллаа гээд нэг их сэтгэлээр унаж, доошоо орохыг бодоогүй аж. Харин цувралын эхний бүлэг дууссаны дараа тэрээр нэг ажлыг шуурхай амжуулахгүй бол болохгүй хэмээн хэсэг хүмүүсийг хөлсөлж маш нууц ажиллагаа явуулахаар болжээ. “Нууц материалууд”-аас ч сурсан юмаа ашиглах хэрэг гарсан болов уу. Тэр нь нөгөө гайтай нүцгэн зураг, порно бичлэгийг олж авах нөгөөтэйгүүр архи, хар тамхитай холбоотой найз нөхдийнхөө амыг таглах гэсэн хэрээс хэтэрсэн ажилд тэр туршлагатай нэгнийг хөлсөлж авсан байна. Энэ үеэр байдлыг гадарласан хэвлэлийнхэн болон “хормойн явдал ухагчид” түүний өнгөрсөн амьдралыг сонирхож гарлаа. /цагтаа Арнольд Шварценеггер, Сильвестр Сталлоне, Садра Баллок, Роберт де Ниро Шарон Стоун, Ким Бессенжер нар ч залуудаа тоглосон эротик болон порно бичлэг, нүцгэн гэрэл зургаа цуглуулах ажлыг хийж байсан билээ. Орч/

Хамгийн түрүүнд паппарациудын гарт эхний зургууд орсныг тэр мэджээ. Наймаалцах санал хаа хаанаасаа гарсан нь мэдээж. Гэвч эх хувийг түүнд өгнө гэж хэзээ ч байхгүйг Жиллиан мэдэж байлаа. Сүүлдээ хэвлэлийн хуудаснаа түүний талаарх элдэв хүмүүсийн яриа нийтлэгдэж, хар тамхины донтон, архичин хүүхэн байсан, бэлгийн замбараагүй харьцаатай байсан гээд чихээрээ ч сонсоход хэцүү мэдээллүүд ар араасаа гарч эхлэв. Тэр тэвчээртэй байлаа. Бүтэн хоёр жилийн туршид ямар нэгэн мэдэгдэл хийсэнгүй. Ингэхдээ түүний кинонд тоглох болон урилга хүлээн авах, карьераа үргэлжлүүлэхэд тэдгээр дуулиан саад болохгүй байсан аж. Харин асуудал улам газар авч үнэхээр түүнийг порно киноны жүжигчин байсан, залуу насаа болохгүй юм бүхэнд зориулсан нэгэн гэдгийг нотлохыг оролдогчид гарч ирэх үеэр тэр зарим нэгэн зүйлд тайлбар хийх нь зүйтэй юм гэдгийг мэдэрчээ. Асуудлыг огт үгүйсгэхийг тэр бодсонгүй. Гагцхүү элдэм материал бусдын гарт орно гэхээс л тэр  айсан хэвээр…

1999.02.05-ны өдөр Жиллиан Андерсон анх удаа хэвлэл мэдэгдэл хийжээ. Гэхдээ зөвхөн скандал фактуудад тайлбар хийх, өөрийгөө хамгаалах гэж тэр хэвлэлд хандаагүй байна. Гол зорилго нь цаашдын хувийн амьдрал, уран бүтээлд нь элдэв саад учруулах гэсэн, Холливудын зүгээс түүнд нүүлгэж байгаа дайралтыг зогсоох /тухайн үед Жиллиан хоёр дахь нөхрийнхөө хамт Англид амьдарч байсан. Орч/, нөгөөтэйгүүр эрдэм шинжилгээний карьерт нь сөргөөр нөлөөлөхийг санаархагчдад хандан ийм алхам хийсэн гэдгээ тэр мэдэгдлийнхээ өмнө хэлж байсан байна.

Ингээд та бүхэнд Жиллиан Андерсоны 1999 онд “Voice Of America” /VOA/ радиод өгсөн ярилцлагандаа хувийн амьдралынхаа талаар ярьсан хэсгээс тоймлон хүргэе.  

\Доорх ярилцлагын бүрэн эх нь The Daily Telegraph сонинд нийтлэгдэж байсан. Орч\

“-Мэдээж би хамгийн түрүүнд Америкт тэр дундаа Холливудад баярласнаа хэлэх хэрэгтэй. Энд миний амьдралын салшгүй нэг хэсэг байгаа. Хэдийгээр надад та бүхний зүгээс гарах элдэв хорон үг, үйлдэл зэрэг чинь таалагддаггүй ч би Америкаас хаашаа ч зайлах аргагүй амьдралыг сонгосон. Хүн бүхэнд алдаа байдаг. Тэр болгондоо харамсаад байвал хүн хорвоод 10 жил л амьдрах байх. Би одоо хэлэх гэж байгаа үгээ өөрийн нөхөртөө хандан хэлж байгаа юм. Хэрвээ их нүгэл хийсэн бол бурхан хэзээ нэгэн цагт намайг гэсгээнэ. Гэтэл тэр гэсгээх биш харин чамайг надад илгээжээ. Би азтай хүн. Тэр үйлдэл бүхний төлөөсийг хийж дууссандаа би азтай. Хамгийн түрүүнд Крис Картерыг би насан туршдаа мартахгүй дурсаж явна гэдгээ хэлье. Мөн миний дотны анд Дэвид. Би чамд хайртай шүү. Хэрвээ би өөр өнцгөөс харсан бол чамд дурлах байсан байх. Гэвч бид найзууд хэвээрээ үлджээ. Мөн ээж, дүү, хайрт охин, одоо төрөх гэж байгаа хүүдээ бүгдэд нь хайртай. Та нараасаа уучлалт гуйх юм надад байхгүй гэж би боддог ч тэнэглэл гэдэг өөрийн эрхгүй үүнийг хийлгэдэг юм байна… Одоо надад хийх ажил их байна. Тиймээс өмнөхөө харж амьдрах л үлдлээ. Ийм учраас та бүхэн миний амьдралыг муулах, өнгөрсөн үе рүү өнгийх хэрэггүй ээ. Тэгээд ч миний өнгөрсэн амьдрал одоо хэнд ч хамаагүй биз ээ. Тэр зүйлүүд залуу настай минь хамт үлдсэн…” хэмээжээ.

Одоогоор Жиллиан Андерсон гурав дахь нөхрийнхөө хамт Британи дахь хувийн эдлэндээ амьдарч байна. Гурван хүүхэдтэй. Хувийн сүлжээ дэлгүүр, кино студи, тансаг авто машины цуглуулгатай. 2006 онд тэрээр Их Британийн кино наадмын дээд шагналын эзнээр гурав дахь удаагаа шалгарсан. Түүнтэй адил замаар карьераа эхлүүлсэн эрхмүүд энэ хорвоо дээр хэдэн зуугаараа байгаа билээ...

Бэлтгэсэн Р.Слава

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top