Нэг жилийн дотор 2 удаа хоёр ихэр төрүүлжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 09

Англи бүсгүй Карла Сохди нэг жилийн дотор хоёр дахин ихэрлэлээ хэмээн The Daily Mail мэдээлжээ. Тэрээр ихэр охидоо нэг нас хүрэхээс гурван өдрийн өмнө бага хоёр ихэр хүүгээ аваад төрөхөөс гарсан аж.

33 настай энэ эмэгтэйд эмч нар нэг бус удаа хэзээ ч хүүхэд төрүүлж чадахгүй хэмээн хэлж, нилээн хэдэн нэр хүндтэй эмнэлгүүд түүнд үргүйдэл гэсэн онош тавьсан байна. Ингээд үр шилжүүлэн суулгах аргаар аз туршиж үзэхээр шийдэн хийлгэтэл тэр дороо жирэмслэн 9 сарын дараа хоёр ихэр охин төрүүлсэн байна.

Ингээд тун удалгүй ахин жирэмсэлснээ бүсгүй мэдэн 12 долоо хоногтойд нь компьютер оношлогоо хийлгэтэл бас хоёр ихэр болохыг эмч нар хэлсэн байна.

“Бид эхлээд итгэхгүй байсан, хэзээ ч ийм тохиолдлын талаар сонсож байсангүй” хэмээн Карла ярьжээ.

Д.Мигаа

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top