Өнөөдөр Уитни Хьюстоны мэндэлсэн өдөр

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 09


 


АНУ-ын поп дуучин агсан Уитни Элизабет Хьюстоны мэндэлсэн өдөр тохиож байна.

Поп хөгжмийн салбарт түүний оруулсан хувь нэмэр, гавъяа асар их билээ. Дэлхий даяар 170 сая хувь цомгоо борлуулж асан түүнийг гүйцэх эмэгтэй дуучид энэ цаг үед ховор билээ.

Өнгөрсөн онд харамсалтайгаар Лос Анжелесийн Беверли Хиллс зочид буудалд өөд болсноос нь хойш дэлхий дахин гашуудсаар байгаа. Уитнигийн “Яаж чамайг мэдэх вэ” дуу нь “МТВ” чартын бүх цаг үеийг тэргүүлж, Грэммийн шагналд хөтлөн аваачсан түүхтэй.

Тэрээр 1985 оноос хойш уран бүтээлээ тасралтгүй туурвиж байсан бөгөөд АНУ-ын 500 аугаа цомогт өөрийнх нь “Уитни” нэртэй цомог тэргүүлж байжээ. Түүний үхлийг нөхөртэй нь холбодог ч, хар тамхи хэтрүүлэн хэрэглэсэн байж болзошгүй гэсэн эмнэлгийн дүгнэлт гарсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top