“Дархан Эдийн за­с­гийн чуулган 2012” бол­лоо

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 07

Дархан-Уул аймгийн төр, хувийн хэвшлийн хамтар­сан зөвлөлдөх хорооны са­наа­чил­гаар Сангийн сайд Д.Хаянхяр­ваа­гийн  ивээл дор өнгөрсөн баа­сан гарагт “Дархан Эдийн за­с­гийн чуулган 2012” уулзалт анх удаа Дархан-Уул аймагт бол­лоо. Өөрөөр хэлбэл, тус чуул­ган  олон улсын болон Мон­голын эдийн засгийн фору­мын зохион байгуулалтын жиш­­­гээр орон нутагт анх удаа­гаа  зохион байгуулагдсан нь энэ юм. Энэхүү  чуулганд Сан­гийн сайд Д.Хаянхярваа, Дар­хан-Уул аймгийн Засаг дар­га Г.Эрдэнэбат, Үндэсний хөг­жил, шинэтгэлийн хорооны дар­­га Ч.Хашчулуун зэрэг бу­сад шийдвэр гаргах төвшний хү­мүүс оролцсон юм. Үүнээс гад­на төрийн бус байгууллага, биз­нес, улс төр, эрдэмтэн мэр­гэд, иргэний нийгмийн төлөө­лөг­чид оролцлоо. “Дархан Эдийн засгийн чуулган 2012” уул­зал­тыг “Тулгуур хотын хөгжилд хамт­­даа” уриан дор зохион бай­­гуулсан. Дархан-Монгол Ул­­­сын загвар хот болгох аж­лын хүрээнд уг чуулганыг гур­­ван хэлэлцүүлгийн хү­рээнд зохион байгуулсан бө­­­­гөөд “Хот төлөвлөлт”, “Үйлд­­­­­вэр­жилт”, “Төр хувийн хэвш­­­лийн түншлэл”  буюу хам­тын ажиллагааг хөгжүүлж  ме­ха­­низ­мын талаар хэлэлцэж, нэгд­­сэн шийдэлд хүрсэн юм.  Га­зар­зүйн байршил, дэд бү­тэц, харилцаа холбооны асууд­­лыг шийдсэн байдлаараа Дар­­хан хөгжлийн тулгуур хот бо­­лох бүрэн боломжтой юм. Үүнийг баталж үйлдвэрийн хот,  түүхэн туршлага, бүтээлч үйл ажиллагаа, ирээдүйн бо­лом­­жийг нь харгалзан Дар­хан хо­тыг “Монгол Улсын хөгж­лийн заг­­вар хот” болох ёстой хэ­мээн зар­ласан юм.
Тодруулбал, Монгол Улсын Ерөн­­­хий сайд энэ оны гу­рав­­дугаар сарын 26-ны өд­рийн 32 дугаар захирамжаар Заг­вар хотын хөгжлийн хөтөлбөрийг бо­­­ловс­руулах ажлын хэсгийг бай­гуул­сан билээ. Тэг­вэл энэ удаад Үн­­дэс­­­ний хөгжил шинэт­гэлийн хороо заг­­­вар хот болгох бүх судалгаа тоо­цоог  эхний байдлаар гар­гасан бай­на. Заг­­вар хот байгуулах хүрээнд үйлд­вэрийн иж бүрэн парк бай­гуулах, одоо байгаа төмөрлөгийн үйлд­вэрийн үйл ажиллагааг сайж­руу­лах зэрэг олон төслийг хэрэгжүүлэ­хээр болсон тухайгаа чуулга уулзалтад орол­цогчид хэлж байлаа. Чуулга уул­залтын үеэр неф­тийн үйлдвэр ба­ри­хад 600 сая доллар, төмөрлөгийн үйлд­вэрт  100 сая доллар, үйлдвэр техно­ло­гийн паркийг 12 тэрбум төгрөг, мэ­дээлэл харилцааны технологид суу­рилсан “Smart city”  буюу ухаалаг хот цогцолборт 40 тэрбум төгрөг  зар­цуул­бал Дархан-Уул аймаг улсын хүнд үйлдвэрийн төв болж, хөгжлийг то­дор­хойлогч хотын эгнээнд очих бо­ломжтойг шийдвэрлэх албаны­ханд хэлж байлаа. Дээрх бүтээн байгуу­лал­­таас  нэн тэргүүнд хэрэгжүүлэх бо­ломж­­той төсөл нь Үйлдвэр техноло­гийн парк, Smart city хоёр төсөлд 60 ор­чим тэрбум төгрөг шаардлагатай ажээ. Энэ нь хэрэгтэй, хэрэггүй олон жи­жиг төслийн хөрөнгө оруулалтад шаар­­­­дагддаг мөнгөний хэдхэн хувь нь гэдгийг чуулганд оролцогчид хэлж байсан юм. Дархан-Уул аймаг нь 1961 оноос Монгол Улсын барил­гын салбарын үйлдвэрлэлийн цогцол­бор үйлдвэрлэл бүхий хот болох тө­лөв­­лө­гөө­ний дагуу үйлдвэр, аж ахуйн нэгжүүд байгуулагдаж ирсэн бай­на. Өнөөдрийн байдлаар “Дархан тө­мөр­лө­гийн үйлдвэр” ТӨҮГ, “Дархан нэ­хий” ХК, “Силикат”, ДДЦС ТӨХК, “Эрэл цемент” ХК, “Дархан хүнс” ХК, “Дархан минж” ХХК зэрэг ул­сын чанартай томоохон үйлдвэр, аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуу­ла­хын зэрэгцээ “Жаргалан хүнс”, “Мон­гол алтан тос”, “Бласт бурнаст” зэ­рэг үйлдвэр, аж ахуйн нэгжүүд ши­нээр байгуулагдан ажиллаж эх­лээд байна. Аймгийн хэмжээнд одоо­гийн байдлаар 250 орчим жижиг, дунд үйлдвэрүүд үйл ажилллагаа явуу­лахын зэрэгцээ, үйлдвэрлэлийг хөг­жүүлэх хөнгөлөлттэй зээл, тус­ламжийн хүрээнд олон жижиг дунд үйлдвэрлэлүүд үйл ажиллагаа эхлэхэд бэлэн болоод байгаа ажээ. Харин дэд бүтцийн хувьд ОХУ, БНХАУ-ыг хол­босон олон улсын зэрэглэлтэй ав­то болон төмөр зам тус аймгийн ну­таг дэвсгэрийг дайран өнгөрдөг. Ца­хил­гаан эрчим хүчний хувьд өөрийн Ду­лааны цахилгаан станц үйлдвэрлэж буй дулааны эрчим хүчний 50 орчим хувийг ашиглахын зэрэгцээ, Төвийн эрчим хүчний систем болон ОХУ-ын Дорнод Сибирийн эрчим хүчний систем зэрэг гурван эх үүсвэртэй юм. Дулааны шу­гам сүлжээ, Ус хан­гамж, ариутгах та­туургын бай­гуу­ламжтайгаас гадна Хэнтийн ну­руу­наас эх авсан гүний усны хагалбар, Ха­­раа голын хөвөөнд орш­дог ажээ. Харил­цаа холбооны хувьд өндөр хурдны ши­лэн кабелиар улс хотын хооронд хол­босон бөгөөд бүх сумд үүрэн те­ле­фон хэрэглэж байна. 1990 оноос хойш зогсонги байдалтай байгаа 10 то­моохон үйлдвэрлэлийн суурьтай,  цог­цолбор үйлдвэрүүд барьж байгуу­лах газар нутагтай зэрэг давуу та­лаа ашиглан аж үйлдвэрийн парк бай­гуулах бүрэн боломжтойгоороо Дар­хан загвар хот болох боломж бүрэн бай­гаа юм. Харин чуулга уулзалтад орол­цогчид  төслөө зохиогоод төлөв­лө­гөө боловсруулаад эхлэхээр дутуу зүйл олон байна.  Дээр дурьдсан том төслүүдийг төр ганцаараа хэрэгжүү­лэх боломж хомс. Харин энэхүү аж­лыг гардан хийх хувийн хэвшилд төрийн  дэмжлэг хэрэгтэй гэж байлаа. “Дархан Эдийн засгийн чуулган 2012” уулзалтын үеэр зарим албаны хү­мүүс­тэй уулзаж загвар хотыг хэрхэн бий болгох үйлдвэрийн бүсийг бүтээн бай­гуулах саналыг нь сонслоо.

Сангийн сайд Д.Хаянхярваа:
Үйлдвэрийг хувьчлах юм бол  хөгжих боломж байна
-Өнөөдрийн эдийн засгийн чуулган дээр яригдсан сэдвүүд маш олон жил яригдсан. Харин ажил хэрэг болж чадаагүй. Тийм учраас орон нут­гийн т­ө­рийн байгууллага хувийн хэвшлийн­хэн дороосоо санаачилгаа гаргаж, төр зас­­гийн байгууллагадаа шахалтаа үзүү­­лээч ээ. Бид өнөөдөр ийм зүйлийг орон нутагт бий болгомоор байна. Ингэ­хийн тулд дэмжлэг хэрэгтэй гэд­гийг маш тодорхой болгож шаардлага хүр­гүүлэх хэрэгтэй. Энэ удаагийн чуул­­­ганаар Дарханы төмөрлөгийн үйлд­­вэрийн талаар маш олон асуудал яриг­­даж байна. Тодруулбал, Дархан тө­мөр­лөгийн үйлдвэрийг хувьчлах шийд­вэр гарсан ч одоо болтол ший­дэгдээгүй.  Үүнд хэн буруутай вэ гэхээр төр буруутай. Аль дээр үед хувьчлах ёс­той зүйлийг төрийн мэдэлд байлгаж байгаа нь хэл ам, хэрүүлийн бай болж байгаа юм. Уг үйлдвэрийг хувьчлах юм бол хөгжих боломж байна.

Дархан-Уул аймгийн Засаг дарга Г.Эрдэнэбат:
“Үйлдвэрлэл, технологийн парк”, “Шинжлэх ухааны технологийн парк” байгуулахаар ажиллаж байна
-“Дархан эдийн засгийн чуулган -2012” уулзалт анх удаа зохион бай­гуу­лагдаж байна. Дархан хотыг Мон­­гол Улсын Засгийн газраас заг­вар хот болгон хөгжүүлэх чиглэлээр за­хи­рамж гарсныг дарханчууд бид бүхэн баяртайгаар хүлээн ав­сан.  Өнөөд­рийн энэ чуулганаар үйлд­вэр­жил­тийн талаар хэлэлцлээ. Дар­хан хотыг анх байгуулахдаа тө­мөр, элс хайрга, цемент, шохойн чу­лууны зэ­рэг барилгын материалын ар­вин их ордуудыг түшиглэн байгуул­сан. Цаа­шид үйлдвэрлэлийг төрөлж­сөн, экс­портын баримжаатай, сур­галт эр­дэм шинжилгээний байгууллагууд­тай хамтарсан цогцолбороор нь хөг­­жүүлэх чиглэлээр “Үйлдвэрлэл, тех­нологийн парк”, “Шинжлэх ухааны тех­нологийн парк” байгуулахаар ажил­лаж байна. Энэ ажлын хүрээнд “Дар­хан үйлдвэрлэл технологийн парк” байгуулах чиглэлээр хоёр газар сон­гон батлаж, Техник эдийн засгийн үндэслэ­лийг 2007 онд ШУТИС-ийн багтай хамт­ран боловсруулж тус паркийн “Ашиг­лалтын өмнөх захиргаа”-г бай­гуулан ажиллаж байна.  “Загвар хот” хөтөлбөрийг боловсруулах чиг­лэ­лээр  Монгол Улсын Засгийн газ­раас авч хэрэгжүүлж байгаа улсын зэ­рэг­лэл­тэй хотуудыг бий болгох тэр дун­даа Дарханыг “Загвар” хот бол­гох хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүү­лэ­­хэд холбогдох хууль тогтоомжууд, га­зар нутгийн хэмжээнд өөрчлөлт оруу­­лах, нийгэм, эдийн засгийн судал­гааг дахин хийх зайлшгүй шаардлага бий болоод байна.

ҮХШХ-ны дарга Ч.Хашчулуун:
Дарханы үйлдвэрийн паркийг 2015-2019 оны хооронд байгуулахаар ажиллаж байна
-Өнөөдрийн чуулганаар хот төлөв­лөлтийг шинээр хийх, үйлдвэрээ яаж Дарханд хөгжүүлэх вэ. Өөрөөр хэл­бэл, аймгийн захиргаа, хувийн хэвш­лий­хэнтэй хэлэлцээр хийж санал бодлоо хуваалцаж нэгдсэн ойлголтод хүрч бай­на.  Төрийн зүгээс дэмжлэг үзүүлж ху­вийн хэвшлийг дэмжих утгаараа өнөөд­рийн чуулган онцлог болж бай­на. Дархан аймгийн хувьд 1950-1960 онд байгуулахдаа үйлдвэржилтийн хот гэж байгуулсан. Үйлдвэрийн салбар 1990-ээд онд унасан. Харин одоо бол эргэж сэргэж байгаа ч бүх болол­цоо­гоо бүрэн ашиглаж чадахгүй байна. Дар­ханд нефть боловсруулах үйлдвэр, дотоодын түүхий эд дээр тулгуурлан жижиг үйлдвэрүүдийг байгуулах, нүүр­сийг боловсруулж шингэн түлш боловсруулах үйлдвэр байгуулахаар ажиллаж байна. Хэрвээ дээрх үйлд­вэ­рүүдийг байгуулбал дотоодын хэ­­рэг­цээг 3-5 жилийн дотор бүрэн хан­гах боломжтой болох юм. Дарханы үйлд­вэрийн паркийг 2015-2019 оны хоо­ронд байгуулахаар ажиллаж байна. Яагаад үйлдвэр байгуулах ажил удаад байна вэ гэхээр хувийн хэвшлээр  хэрэг­жүү­лэх төсөл учраас тэднийг дэмжихгүй бол улс хөрөнгө хаяад үйлдвэр босгодог үе өнгөрөөд байна.

“Дархан газрын тос боловсруулах үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирал Т.Намжим:
2.5 тоннын түүхий тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэр байгуулна
-Дархан-Уул аймагт 2.5 тоннын түү­хий тос боловсруулах хүчин чадалтай үйлд­вэр байгуулна. Энэ нь Монгол Улсын ирээдүйн  автобензин дизелийн түлш нисэх онгоцны түлш, түлшний мазотын хэрэгцээг бүрэн хангах ийм хүчин чадалтай. Мөн манай улсад  зам барилгын ажил өргөжиж байна. Замын асфальт,  битумны хэрэгцээ маш их болж байна. Дэлхийн зах  зээлд энэхүү бүтээгдэхүүний олдоц байгаа учраас энэхүү бүтээгдэхүүнийг  боловсруулах болно. Харин түүхий тосыг ОХУ-аас импортолж авна. Үйлдвэр  барих ажил гурван жил үргэлжилнэ. Бид 2015-2016 онд багтааж ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Хөрөнгө оруулалтын хувьд Японы Засгийн газрын олон  ул­сын хамтын ажиллагааны банк­тай  хамтран ажиллаж  хөрөнгө оруу­лал­тын 85 хувийг тус банкнаас ба­га ху­вийн хүү­тэй авна.

Ийнхүү  бод­ло­го бо­ловсруулагчид асуудлыг тал бү­рээс нь харж, олон нийтийн хүсэл эр­­мэлзэлд нийцсэн, амьдралыг нь дээш­­лүүлэхүйц шийдвэр гаргахад нө­лөө­лөх, иргэдийн оролцоог нэмэг­дүүл­сэн “Дархан Эдийн засгийн чуулган 2012” анхны чуулган ихээхэн онцлог боллоо.

Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top