Жүжигчин И Мин Жон, И Бён Хон нар анх удаа охиныхоо зургийг ДЭЛГЭВ

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 05 сарын 06

 

Өмнөд Солонгосын А зэрэглэлийн жүжигчид болох И Мин Жон, И Бён Хон нар охиныхоо зургийг анх удаа олон нийтийн сүлжээнд байршуулжээ. 

2013 онд хуримаа хийж, 2015 онд анхны хүүхдээ өлгийдөн авсан хосууд хоёр дахь хүүхдээ өнгөрөгч 12 дугаар сард өлгийдөн авсан. Амаржаад удаагүй байгаа И Мин Жон саяхан "Allure" сэтгүүлийн зураг авалтад оролцон урлагт эргэн ирж байгаагаа зарласан байна. 

Жүжигчин бүсгүй удаан хугацааны турш урлагаас хөндийрсөн. Дэлгэцнээ үгүйлэгдэж байсан тэрээр өнгөрсөн "Switch" киногоор дэлгэцнээ эргэн ирж шүтэн бишрэгчдээ баярлуулсан. Харин жүжигчин И Бён Хоны хувьд "Squid Game" киноны хоёрдугаар бүлэгт тоглож байгаа билээ. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top